Захирлын мэндчилгээ


1774

Нийтэлсэн

18.02.27

Share

 

МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 98 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн баярын мэндийг нийт шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрдэмтэн мэргэд, багш, судлаачид, шинийг санаачлагчид, энтерпрейнерүүд болон инженерүүддээ Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн сангийн болон хувийнхаа зүгээс дэвшүүлье.

2019 онд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь дэлхийн шинжлэх ухааны өдрийг “НЭЭЛТТЭЙ ШИНЖЛЭХ УХААН, ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛАХГҮЙ” гэсэн уриатайгаар тэмдэглэлээ.    

Энэ нь шинжлэх ухааны ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлж, олон нийт шинжлэх ухааныг ашиглах соёлд суралцах, бүх хүнд тэгш боломж бий болгохыг хэлж байгаа хэрэг.   

Шинжлэх ухаан технологийн сан нь дээрх уриатай хөл нийлүүлж, Монголын шинжлэх ухааны салбарын бүх талын оролцогчдод илүү ил тод, нээлттэй, олон улсын жишигт нийцсэн байдлаар ажиллахаар бэлтгэл ажилдаа орсныг баярын энэ өдөр дуулгаж байгааг хүлээн авна уу.   

Монгол Улсыг түүчээлэн хөгжүүлэх их үйлсэд тань улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.         

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САНГИЙН ЗАХИРАЛ

М.ТУНГАЛАГ

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.