ШУТСангаас өнөөдөр БСШУСЯ, ЭМЯ-ны салбарт ажиллаж байгаа залуу эрдэмтэн судлаачдын анхны хэлэлцүүлэг зохион байгууллаа.


1397

Нийтэлсэн

18.03.26

Share

ШУТСангаас 2018 оны 03-р сарын 23 ны өдөр БСШУСЯ, ЭМЯ-ны салбарт ажиллаж байгаа залуу эрдэмтэн судлаачдын анхны хэлэлцүүлэг зохион байгууллаа. 2017 оны залуу эрдэмтэн грант хүртсэн 22 шилдэг судлаачдын шилдэг 4 илтгэл, олон улсын Нобелийн шагналтны лекцэнд Монголоо төлөөлж оролцсон 2 эрдэмтэн аян замын үүцээ задалсан төдийгүй шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан академич, эрдэмтэн профессорууд алтан зөвлөгөө өгч "Залуу эрдэмтдийн манлайлал: Анагаах ухааны салбарт" уулзалт хэлэлцүүлгийн цар хүрээг баяжууллаа.

Монголын шинжлэх ухааны салбарын залуу судлаач эрдэмтдийн эрдэм шинжилгээний суурь, ахисан түвшний судалгааны ажлыг дэмжиж, нийгмийн хөгжил, зах зээлийн эрэлтэнд оруулахад төр-эрдэм шинжилгээний байгууллага-хувийн хэвшлийн түншлэлийг холбосон арга хэмжээ болсныг төлөөлөгчид онцолж байв.

 

Монголын шинжлэх ухааны салбарын залгамж үе, авъяаслаг залуу эрдэмтэн судлаачдыг бэлтгэх, тэдний судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих, инновацид чиглэсэн бүтээл, үйлчилгээг бий болгох үүднээс БСШУС-ын сайдын нэрэмжит “Залуу судлаачдын грант”, “Докторын дараах инновацийн тэтгэлэг” хүртсэн 22 залуу судлаачдыг алдаршуулах, туршлага солилцох, шинжлэх ухааны хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилготой “ЗАЛУУ СУДЛААЧДЫН МАНЛАЙЛАЛ-2018: АНАГААХ УХААНЫ САЛБАРТ” уулзалт хэлэлцүүлэг цаашид бусад салбарын залуу эрдэмтдийн дунд болно.

 

Монголын шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулж буй ахмад, дунд, залуу үеийн эрдэмтдийг үйл ажиллагаагаар нэгтгэж, дэмжсэнээр шинжлэх ухааны салбарын эрдэм шинжилгээний ажилтны эргэх холбоо сайжирч, мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох, хамтарч ажиллах, танилын хүрээг тэлэх, эрдэмтдийн манлайлал, хариуцлага, нийгмийн оролцоог дээшлүүлэхэд энэхүү арга хэмжээний зорилго оршино.

 

 

 

 

ӨНӨӨДРИЙН ХӨТЛӨГЧ МОДИРАТОР:
ШУТСангийн захирал, доктор Д.Энхжаргал
ЭМ-ийн сайдын зөвлөх Б.Амарсайхан

ХҮНДЭТ ЗОЧИН: 
Академич Ц.Лхагвасүрэн
Академич Б.Бямбаа 
Академич С.Нямзагд
Академич Ш.Болд

САЛБАРЫН ЗОЧИН:
БСШУС-ын сайдын Зөвлөх А.Цанжид
БСШУСЯ-ын Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар Д.Одгэрэл
Улсын I төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн захирал, МУ-ын Гавъяат эмч, зөвлөх эмч Н.Оюундэлгэр
Монголын Залуу эрдэмтдийн холбооны анхны тэргүүн АУ-ны доктор, профессор Х.Алтайсайхан

ӨНӨӨДРИЙН ИЛТГЭЛ
ИЛТГЭЛ-1
Олон улсын “Нобелийн шагналтан”-уудын лекцийн сонин сайхан
УГТХүрээлэн, доктор Т.Атарсайхан
НЭМҮТөв, доктор О.Нандин-Эрдэнэ
ИЛТГЭЛ-2
АШУҮИС-ийн Монгол Анагаах ухааны олон улсын сургууль, доктор Б.Цэрэнцоо
ИЛТГЭЛ-3
МУИС-ийн ХШУИС, доктор Н.Эрдэнэ
ИЛТГЭЛ-4
АШУҮИС-ийн магистр Г.Чимэдлхамсүрэн
ИЛТГЭЛ-5
АШУҮИС-ийн магистр Б.Буянтүшиг

Та бүхэндээ хамтарч ажилласанд баярлаж, шинжлэх ухааны хөгжлийг тодорхойлогч судалгаа шинжилгээний ажилд нь амжилт хүсье.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.