Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийг урьж салбарын ажилтан, албан хаагчдад өргөн тутам ашиглаж, мөрдөгддөг нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх захиргааны эрх мэдэл, хэрэгжилт, зохицуулалтын тухай хуулийн мэдлэг олгох сургалт явууллаа.


570

Нийтэлсэн

18.04.18

Share

Шинжлэх ухааны салбарт шинэ дэвшилтэт санааг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээ, шинэ технологи, судалгаа, хөгжүүлэлт эрж олох, дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх, найдвартай түншлэгч хайх, оюуны өмчийн эрхийн хамгаалалт технологи дамжуулалт, технологи нэвтрүүлэлт, нутагшуулах, арилжаалах, бизнесийн төвлөрөл үүсгэх, гарааны компани байгуулах, үйлдвэрлэл, инновацийн кластерыг хөгжүүлэх, бизнес эрхлэлтийг дэмжих гээд өдөр тутмын үйл явц хууль, эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж байдаг.
Энэ бүх үйл ажиллагааг хууль, журмын дагуу гүйцэтгэхэд ШУТСан болон эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн дэргэдэх гарааны компанийн судлаач, эрдэмтэн, эрдэм шиинжилгээний ажилтан, албан хаагч, шинжээч нар Захиргааны ерөнхий хуулийг тэргүүн ээлжинд мөрддөг. 

 

 

ШУТСан уг хуулийн заалтыг ажил, амьдралтай нягт уялдуулах зорилгоор Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийг урьж салбарын ажилтан, албан хаагчдад өргөн тутам ашиглаж, мөрдөгддөг нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх захиргааны эрх мэдэл, хэрэгжилт, зохицуулалтын тухай хуулийн мэдлэг олгох сургалт явууллаа
Манай ШУТСангийн Захиргаа, хяналт шинжилгээний албаны шинжээч нар Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн дагуу иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, үйл ажиллагааны тухай акт гаргах, хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө өгөх, гэрээний гүйцэтгэлд шинжилгээ үнэлгээ өгөх зэргээр уг хуулийг өдөр тутам ашигладаг тул энэ удаагийн сургалтын багшаар ҮХЦ-ийн гишүүн Д.Ганзориг хуульчийг урьж хуулийн мэдлэгээ баяжуулж, бататгалаа.

 

 

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.