“Чанарын менежментийн тогтолцоо, стандарт", "Байгаль орчны менежментийн тогтолцоо, стандарт” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.


678

Нийтэлсэн

18.04.18

Share

ШУТСан Олон Улсын Стандартын академитай хамтран шинжлэх ухааны салбарын эрдэм шинжилгээний ажилтнуудад “Чанарын менежментийн тогтолцоо, стандарт", "Байгаль орчны менежментийн тогтолцоо, стандарт” сургалтыг өчигдөр буюу 4 дүгээр сарын 17 ны өдөр амжилттай зохион байгууллаа.

 

 

Өнгөрсөн 3-р сард байгууллага хооронд хамтын ажиллагааны "Санамж бичиг” солилцсон бөгөөд ажлын эхлэл болгож Монгол Улсад нэвтрүүлж буй ISO 9001:2015 чанарын менежмент, ISO 14001 байгаль орчны менежментийн нэг өдрийн сургалтанд хүрээлэнгүүдийн эрдэмтэн нарийн бичиг, эрдэм шинжилгээний 40 гаруй ажилтан, албан хаагч нар хамрагдав.

 

 

Ингэснээр монгол эрдэмтэн, доктор, профессор, судлаачдын судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний үр дүнд гарсан инновацийн бүтээгдэхүүнийг дотооддоо нэвтрүүлэхэд анхаарч, хэрэгжүүлэх асуудал, улмаар дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ таниулах, нутагшуулахад олон улсын стандартыг хэрхэн дагаж мөрдөх, ISO хэрэгцээ, шаардлага, үр нөлөөллийн талаар мэдлэг, мэдээлэл, туршлага солилцлоо.
Монгол Улсын шинжлэх ухааны салбарт үйл ажиллагаагаараа бодит хувь нэмэр оруулсан Олон Улсын стандартын академийн багш нартаа баярлалаа.

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.