Говьд байгуулсан "эрдэмтдийн ногоон төгөл" "эрдэмтдийн ногоон хэрэм" болно


763

Нийтэлсэн

18.05.07

Share

Дорноговь аймгийн Өргөн сумын “Монполимент цемент үйлдвэр”-ийн нөхөн сэргээлтийн бүс “Бурхан цогцолбор” цэцэрлэгт хүрээлэнд говийн хөрсөнд ургах чадвартай улиас, хайлаас, шар хуайс бүхий 500 мод тарьлаа.

Мод тарихдаа эрдэмтдийнхээ үйлдвэрлэсэн эко бордоо, полимер нэгдэлд хувирдаг 4-5 жил усаа хадгалдаг инновацийн онцгой технологи дамжуулах туршилтийг практик дээр туршиж, "хөрсөнд буулгаж" үзэв.

Говийн цөлөрхөг нутагт тогтмол усалгааг орлох "цэлцэгнүүр" хэлбэрт шилжих хоолны давс шиг цагаан нунтаг бодисын ширхэг бүр устай урвалд орохоороо "багахан" усан санг орлохуйц хэмжээний усыг өөртэй шингээх усны бордоо үнэхээр ид шидтэй юм байна.

Хэд л бол хэдэн литр усыг шингээх хэр нь 1*1 см-ээс томгүй хөөж, хүндийн жин байхгүйтэй адил полимер төлөвт шилжиж, "ангасан" цагт хөрснөөс мод, ургамлыг усалдаг шинэ технологиотой танилцангаа Ч.Дугаржав академчийн мод тарих, арчлал зөвлөгөөний дагуу модоо тарьж, академич С.Энхбатын хөрсний чийг хадгалах шинэ технологи нутагшуулах туршилтыг газар дээр нь туршиж, модоо сайн ургуулах дэвшилтэт олон аргыг "хэрэглэв".

Мөн "Гарааны монгол эко бордоо"-гоор давхар бордож, тал талаас л "тойглосон" бяцхан суулгацнууддаа "Эрдэмтдийн ногоон ТӨГӨЛ" нэр оноож цаашид "Монполимент цемент"-ийнхан "Эрдэмтдийн ногоон ХЭРЭМ" болгож үржүүлж, арчиж тордоно гэсэн амлалттайгаар хүлээлээн авлаа.

ШУТСан байгаль эхээ унаган төрхөөр нь хамгаалах, дэлхийн дулаарал, цөлжилттэй тэмцэхэд хувь нэмэр оруулж байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр санаачлан ногоон эко орчин байгуулдаг уламжлалд аянаа эрдэм шинжилгээний байгууллага-их, дээд сургууль-хувийн хэвшлийнхэнтэй хамтран говь нутгийг сонгож “Эрдэмтдийн ногоон төгөл"-ийн анхны шавийг энэ амралтын өдөр тавьлаа.

Мод тарих аянд нэгдсэн
#Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн
#Газар зүй, геоэкологийн хүрээлэн
#Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
#Технологи дамжуулах төв
#Хими, химийн технологийн хүрээлэн
#Газар зүй, геоэкологийн хүрээлэн
#ШУТИС
#МУИС 
#Техник технологийн дээд сургууль
#Гарааны Био-Ундарга ХХК 
#Монголын Залуу эрдэмтдийн холбоо 
#Үндэсний үйлдвэрлэгч "Монполимент цемент" ХХК
#ШУТСАН-гийн хамт олондоо баярлалаа. 2018.05.05 Дорноговь Өргөн сум

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.