“Төр, хувийн хэвшлийн түншлэл-2018: Аж үйлдвэрийн инноваци-оюуны өмч” уулзалт-хэлэлцүүлэг амжилттай боллоо


1528

Нийтэлсэн

18.06.19

Share

ШУТСан “Төр, хувийн хэвшлийн түншлэл-2018: Аж үйлдвэрийн инноваци-оюуны өмч” уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр буюу 2018 оны 06 сарын 19-нд зохион байгууллаа.

Монголын шинжлэх ухаан, технологийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагааг дэмжих, харилцан туршлага солилцох, технологи дамжуулах, инноваци, шинэ мэдлэгт суурилсан эдийн засгийг тэлэх, шинжлэх ухааны салбарын залуу судлаач, эрдэмтдийн эрдэм шинжилгээний суурь, ахисан түвшний судалгааны ажлыг дэмжиж, шинжлэх ухааны инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоод, гадаадын зах зээлд гаргах, түгээн дэлгэрүүлэх зорилготой цуврал арга хэмжээний 2 дахь удаагийн зочин илтгэгчид өөрсдийн судалгааны ажил, ажлын туршлага, дэлхийн болоод Монголын судалгаа, хөгжүүлэлтийн чиг хандлагын талаар илтгэл тавьсан юм.

 

 

 

 

 

  1. Монголын хиймэл оюун ухааны хөгжлийг манлайлагч “Айтүүлс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга,залуу судлаач А.БАТТАМИР:

“Дата бизнесийн үнэт суурь болох нь”

  1. Монголд анхны нанохимийн лабораторыг байгуулсан  “Шинэ Монгол” дээд сургуулийн захирал Ч.ГАНЗОРИГ(Ph.D):

“Нанотехнологи Монголд: Одоо ба ирээдүй”

  1. Монгол улсын их сургуулийн оюуны өмч хариуцсан зөвлөх, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.ДАМДИНБАЯР:

“Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах гарц

  1. ШУТИС-ийн шилдэг залуу судлаач багш Х.ЗАГАРЗҮСЭМ:

“Хагас дамжуулагчийн судалгааны чиг хандлага”

 

 

 

 

 

 

 

ШУТСангийн 25 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд “Залуу судлаачдыг дэмжих жил” болгон зарлаж эрдэм шинжилгээний ажилтнуудыг хамруулсан өргөн хүрээтэй ажил зохион байгуулж байгаа ба энэхүү арга хэмжээгээр дараахь зорилго биелэгдэх ач холбогдолтой юм.

  • Эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийг бизнесийн салбарт нэвтрүүлэх, үр шимийг хүртэх, салбар, салбар дундын хамтын түншлэлийн үр дүнд инноваци-мэдээллийн технологи-аж үйлдвэрлэл хосолсон хөгжлийг түргэсгэх;
  •  Салбарын хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, бэхжүүлэх, шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулж буй ахмад, дунд, залуу үеийн эрдэмтдийн эргэх холбоог дэмжиж, мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох;
  • Монгол эрдэмтэн, судлаач, инженер, шинийг санаачлагчдын оюуны өмчийг үнэлж, биет бус хөрөнгөөр бүртгэж, хөрөнгө оруулалтын механизм бүхий орчинг бүрдүүлэх, оюуны өмчийг эргэлтэнд оруулах, хөрөнгө босгох, дэд бүтэц, соёлыг дэмжих ажлыг эрчимжүүлэх;
  • Эрдэмтэн, судлаачдын манлайлал, хариуцлага, нийгмийн оролцоог дээшлүүлэхэд энэхүү уулзалт хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Уулзалт, хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн төлөөлөгчид ШУТСангийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-тай танилцсан ба МҮОНРТ-ийн “Хурд” агентлаг тус үзэсгэлэнгийн танхимаас шууд мэдээ дамжууллаа.

Өнөөдрийн мэдлэг хуримтлуулах уулзалт, хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын албан хаагч, эрдэм шинжилгээний байгууллагын залуу судлаачиддаа ажлын амжилт хүсье.

 

 

Шинжлэх ухааны салбараа дэмжин ажилласан хэвлэл мэдээллийнхэндээ баярлалаа.

#МҮОНРТ

#Өлзий ТВ

#Монгол HD

#Star TВ

#МонЦаМэ агентлаг

#Өнөөдөр сонин

#Өглөөний сонин

#Зууны мэдээ

#Өдрийн сонин

#Үндэсний шуудан

#Үнэн сонин

#Монголын радио

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.