Нийслэлийн инновацийн үзэсгэлэнд эрдэмтэд бүтээгдэхүүнээ танилцуулж шилдгийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарлаа


547

Нийтэлсэн

18.06.20

Share

Өнөөдөр нээлтээ хийсэн “Инновацийн үзэсгэлэн-2018” үзэсгэлэнд шинжлэх ухаан, боловсрол, аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрлэл, органик хүнс, биологи, анагаах, физик, электроник, эрчим хүч, харилцаа, холбоо, мэдээлэл, техник технологийн дээжээс дэлгэн тавьсан салбар салбарын шинэ санаа, дэвшилтэт технологитой инновацийн бүтээгдэхүүнийг нийслэлчүүд үзэж сонирхлоо.

Монгол Улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэхэд төр, шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн түншлэлийг бэхжүүлэн нийгэмд энтрепрёнер сэтгэлгээ, инновацийн соёлыг төлөвшүүлэх зорилготой жил бүрийн уламжлалт үзэсгэлэнд оролцогчид өөр хоорондоо мэдлэг, мэдээлэл, туршлага солилцож, хамтран ажиллах түншийн холбоогоо тэлж, хөрөнгө оруулагч хайх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн олон талтай, өргөн агуулга дор үргэлжилж байна.

 

 

5 дахь жилийн “ИННОВАЦИЙН ҮЗЭСГЭЛЭН-2018” үзэсгэлэнд #Шинжлэх ухаан технологийн сан инновацийн төслийн үр дүнд бий болсон эрдэмтдийнхээ 40 гаруй инновацийн бүтээгдэхүүнийг танилцуулахаар эрдэм шинжилгээний хүрээлэн, түүний дэргэдэх гарааны дараах 13 компанийг хариуцан оролцлоо.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээн дээр ШУТСангийн захирал Д.Энхжаргал хөтөлбөрийн дагуу илтгэл тавьж сэдвийн дагуу эрдэмтэд, технологич, залуу судлаач нар инновацийн бүтээгдэхүүнээ өөрсдөө тайзан дээрээс танилцуулах боломжийг олгов.

 

 

"Монголын Инновацийн 7-хоног -2018" үзэсгэлэнгийн "ШИЛДГИЙН ШИЛДЭГ" шагналыг ХҮСТҮБ-ийн АРМОНО корпорацийн "БӨСГӨСӨН ШОХОЙ" инновацийн бүтээгдэхүүн хүртлээ. АРМОНО корпорацийн нийт хамт олондоо баяр хүргэж улам их амжилт хүсьe. #ШУТСан Шилдэг бүтээгдэхүүн "Бөсгөсөн шохой"-г дараах чиглэд өргөн ашиглах экологийн цэвэр, бэлэн бүтээгдэхүүн.

  • Арьс шир боловсруулахад
  • Цэвэрлэх байгууламж ариутгах, халдваргүйжүүлэх
  • Газар тариалан
  • Барилгын материалын үйлдвэрлэл
  • Авто зам барих
  • Химийн бодисын үйлдвэрлэл
  • Нүүрсхүчлийн хийг илрүүлэх

 

 

 

#Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн
#Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн
#Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн
#Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
#Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн
#Палеонтологи, геологийн хүрээлэн,
#Хими, химийн технологийн хүрээлэн
#Одон орон, геофизикийн хүрээлэн
#Эм судлалын хүрээлэн
#Технологи дамжуулах төв
#Армоно
#МOCC ХХК 
#Одь тан ХХК

 

 

Төв усан бассейн хажуугийн Улаанбаатар чуулгын байранд ажиллаж байгаа үзэсгэлэнгийн танхимд палеонтологийн олдвор, ирээдүйд бий болох одон орны гадаад интерьертэй макет, монгол инженерийн ур ухаанаар бүтсэн бага оврын автомашин, моторт мини автобусыг сонирхож болохоос гадна био бордоо, уурагт био бэлдмэл, оношлуурын цомог, барагшун, ургамлын биотехнологийн аргаар гаргаж авсан зарим эмийн ургамал, хромгүй идээлэгтэй хонь ямааны арьс, савхи, органик идээлэгтэй үслэг нэхий, органик идээлэгтэй хурган үслэг, илч-2,0 дулааны акумлятор, ардын уламжлалт эм, эмийн бэлдмэлүүд, асваргал, нейровалин, библэн-3, шүрэн унжлага, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, альбумин, "00" бохирын үнэр дарагч, хумотин бэлдмэл, гумины бордоо, бохирын үнэр арилгагч ялзмагийн хүчил ба исэлдүүлэгч бэлдмэлүүд, малын тэжээл эрдсийн нэмэлт, давирхайтай тос, амин тун, бөсгөсөн шохой, усанд нэвтэрдэггүй гутлын зориулалттай үхрийн арьс, орчин үеийн технологиор боловсруулсан арьсаар хийсэн эрэгтэй эмэгтэй төрөл бүрийн загварын цүнх, витос аньс, нэрсний хатаасан жимс, Dr.brend ядаргаа тайлах, уушги цэвэрлэх цай, хатаасан нялх халгай, ядаргаа тайлах болон сахарын өвчтэй хүмүүсийн хөлд тустай эко улавч, байгалийн нарны элчийн тусламжтай гарган авсан витамин D-тэй биeийн тос зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн, ямааны хуурай сүү, хуурайшуулсан ингэний хоормог зэрэг 80 гаруй нэр төрлийн инновацийн эко бүтээгдэхүүнийг нэмэгдэл үнэгүйгээр худалдан авч болох юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ долоо хоногийн турш тасралтгүй үндэсний хэмжээнд олон улсын жишгийн дагуу олон сайхан үйл ажиллагааг өрнүүлсэн инновациар "амьсгал"-сан өдрүүд маргааш буюу амралтын бямба гарагт үзэсгэлэнгийн танхимаас инновацийн шилдэг бүтээлийг тодруулснаар ’’Монголын инноваци 2018" арга хэмжээ өндөрлөнө.
Хамтран зохион байгуулагч
#Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам
#Шинжлэх ухаан технологийн сан
#Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, 
#ШУТИС 
#СУИС-ийн хамт олонд баярлалаа.

 

 

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.