ХБНГУ-ын Эрдмийн солилцооны алба /DAAD/-тай хамтран эрдэм шинжилгээний байгууллагын судлаач, эрдэмтдийн дунд бодит мэдээлэл хүргэх сургалт зохион байгууллаа.


48

Нийтэлсэн

18.04.04

Share

ШУТСан шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа залуу судлаачдын судалгааны ажлыг чанаржуулах, ур чадварыг өсгөх зорилгоор урт, богино хугацааны ахисан түвшний сургалтанд хамруулах, олон улсын сангийн тэтгэлгийн болзол, боломж, гарцыг өөрсдөдөө бий болгоход хаана, хэнд, хэзээ, хэрхэн хандаж болох талаар ХБНГУ-ын Эрдмийн солилцооны алба /DAAD/-тай хамтран эрдэм шинжилгээний байгууллагын судлаач, эрдэмтдийн дунд бодит мэдээлэл хүргэх сургалт зохион байгууллаа.

 

 

Өнгөрсөн оны Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт “Шинжлэх ухаан, технологийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх” гэж 4.6-р зүйлд тусгаж өгсөн билээ. Дээрх заалтыг хэрэгжүүлснээр дараахь үр дүн гарах юм. Үүнд: салбарын эрдэм шинжилгээний ажилтан, залуу судлаач, эрдэмтэн нарыг өндөр хөгжилтэй орнуудад давтан суралцуулж, мэргэшүүлэх, шинжлэх ухааны салбарын дэвшилтэт технологитой танилцах, мэдээлэл солилцох, харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, монгол эрдэмтний олон улсад өрсөлдөх чадварыг өсгөх, мэдлэгийг үнэлэх, ажлын байрны өрсөлдөх чадвар бий болох улмаар оюуны өмчид суурилсан эдийн засгийг тэлэх нөхцөл бүрдэх зэрэг олон давуу тал дагалдана. Иймд ШУТСан гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд DAAD-ийн Монгол дахь төлөөлөгч Кристиан Келнэр, Даниэл Потмэн нарыг 2018 оны 4 сарын 4-ний өдөр урьж эрдэм шинжилгээний байгууллагын 20 гаруй эрдэмтэн, залуу судлаач нарт мэдээлэл өглөө.

 

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.