"Хуурай ба хагас хуурай бүс нутгийн хөгжил ба хамгаалалт, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжууд" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын урилга


860

Нийтэлсэн

18.07.03

Share

УИХ-ын Байнгын хорооны 2017 оны 2 сарын 16-ны өдрийн “Шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааг дэмжих зарим арга хэмжээний тухай” 17 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 сарын 27-ны өдрийн “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах тухай” бодлогын баримт бичгийн 4.6 дахь заалтын ”Шинжлэх ухаан, технологийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх” зорилтын хүрээнд 2018 оны 8 сарын 14-15-ны өдрүүдэд "Хуурай ба хагас хуурай бүс нутгийн хөгжил ба хамгаалалт, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжууд" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

 


Шинжлэх ухаан технологийн сангийн 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа тус хуралд экосистемийн дэвшилтэт технологийг нутагшуулах, бүс нутгийн бүтэц, экологийг хамгаалах талаар хэлэлцүүлэг хийх, олон улсын судалгааны сүлжээг үүсгэх, гадаадын байгууллагуудтай хамтран ажиллах, шинжлэх ухааны хөгжлийг дэмжих зорилгоор төрийн байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төв зэрэг дотоодын 10 байгууллагын 60 гаруй эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний ажилтан болон гадаадын 8 орны 100 орчим эрдэмтэд уригдан оролцох юм. 


    Иймд та бүхэн энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, байгууллага төлөөлөн оролцох оролцогсдын мэдээллийг хавсралтын дагуу бөглөж ирүүлнэ үү.  

 

 

"ХУУРАЙ БА ХАГАС ХУУРАЙ БҮС НУТГИЙН ХӨГЖИЛ БА ХАМГААЛАЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖУУД" СЭДЭВТ 
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Хурлын нэр:    
"Хуурай ба хагас хуурай бүс нутгийн хөгжил ба хамгаалалт, тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх боломжууд"
Зохион байгуулагч:    
БСШУСЯ
Шинжлэх ухаан технологийн сан      
Хугацаа:
2018 оны 08 сарын14-15-ны өдрүүд        
Байршил: 
Монгол Улс, Чингис хаан зочид буудал
Илтгэлийн үндсэн чиглэл: 
1.    Хүлэмжийн хийг бууруулах ба түүнд дасан зохицох стратеги
2.    Хөрс ба усыг хамгаалах    
3.    Хүрээлэн буй орчинд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөө
4.    Экосистемийн загварчлал ба түүнийг байгаль орчныг хамгаалахад ашиглах
5.    Экосистемийн менежментэнд дэвшилтэт технологийг /GIS, RS/ ашиглах
Оролцогчид: 
Дэлхийн 6 орны 100 орчим судлаач, дотоодын 10 байгууллагын 60 гаруй судлаач  
Илтгэл ирүүлэх хугацаа: 
2018 оны 7 сарын 30 -ны дотор
Илтгэлд тавигдах шаардлага: 
Илтгэлийн сэдэв, илтгэгчийн товч намтар, албан тушаал, 3-5 өгүүлбэрт багтаан бэлтгэсэн товчлол зэргийг англи хэлээр ирүүлнэ. 
Эх бичвэрт тавигдах шаардлага: 
•    Боловсруулах программ- МС-Ворд;
•    Үсгийн фонд- Ариал;
•    Үсгийн өндөр- 12;
•    Мөр хоорондын зай- 1.5;
•    Цаасны захын зай- Дээд, доод захаас 2 см, зүүн захаас 3 см, баруун захаас 1.5 см
Илтгэгчийн ажлын үр дүнг үнэлэх, илтгэл шалгаруулах: 
Илтгэлийг хүлээн авч, тодорхой шалгуур үзүүлэлтээр хэлэлцүүлэх илтгэлүүдийг сонгон авч хэлэлцүүлнэ. Хэлэлцүүлэгдээгүй бусад илтгэлээс шаардлага хангасан илтгэлийг эмхэтгэлд оруулж, хэвлэнэ. 
Хэлэлцүүлэх илтгэл: 
Хэлэлцүүлэх илтгэлийг урьдчилан илтгэгчид мэдэгдэх бөгөөд энэ тохиолдолд илтгэгч МС-Поверпойнт дээр бэлтгэн 2018 оны 8 сарын 7-ны дотор ирүүлнэ. Англи хэлээр илтгэл хэлэлцүүлнэ. 
Илтгэл хүлээн авах цахим хаяг, утасны дугаар: 
jointproject@stf.mn
11-329490
8868-6102
 


 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.