“Нэг бүс, нэг зам” олон улсын үзэсгэлэн хоёр өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна


905

Нийтэлсэн

18.07.05

Share

“Нэг бүс, нэг зам” санаачлагын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, хоёр орны эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд бий болсон шинэ технологи, инновацийн бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа-2018” үзэсгэлэн Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж өнөөдөр МҮХАҮТ-ийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.

 

 

 

 

“Нэг бүс, нэг зам” бүс нутгийн хоёр орны хамтарсан үзэсгэлэн энэ сарын 4-5-ны өдрүүдэд гарах мал аж ахуй, газар тариалан, мэдээллийн технологи, соёл урлаг, уламжлалт анагаах ухаан зэрэг тэргүүлэх салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах ба зочин орноос 20 гаруй байгууллага, Монголоос 20-иод компани инновацийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

Манай БСШУСЯ, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын Шинжлэх ухаан, технологийн салбартай хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 2011 онд байгуулсан ба шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын байнгын үйл ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой гэж тус үзэсгэлэн зохион байгуулах Ажлын хэсэг үзэж байна.

Ойрын хугацаанд БНХАУ-тай хамтарсан Технологийн инкубатор, Технологи дамжуулах төв байгуулах, хамтарсан лабораториудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж улмаар Монгол Улсад анхны Шинжлэх ухааны паркийг бүтээн байгуулах улмаар Монголд өндөр технологийн үндэсний компани олноор төрүүлэхэд хятадын талтай хамтран ажиллах ажлыг эхлүүлэх юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.