Монгол-Тайваний хамтарсан судалгааны төслийн сонгон шалгаруулах Монгол дахь ажлын хэсгийн хурал зохион байгуулагдлаа


98

Нийтэлсэн

18.07.05

Share

Шинжлэх ухаан технологийн сангийн захирлын 2018 оны  23 тоот тушаалаар Монгол-Тайваний хамтарсан судалгааны төслийн Монгол талын сонгон шалгаруулалт 2018 оны 7 дугаар  сарын 3-ны өдөр боллоо.

Монгол-Тайваний судалгааны төслийн шалгаруулалт  2 үе шаттай зохион байгуулагддаг ба Монгол талын сонгон  шалгаруулалтын Ажлын хэсэгт дараах есөн төсөл ирснээс эхний шатны шалгаруулалтыг амжилттай зохион байгуулав.

2018 оны 8 дугаар сард 2 дахь шатны Монгол-Тайваний хамтарсан судалгааны төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулж эцсийн дүн гарна.

 

 

No

Судалгааны сэдэв

Удирдагч

1

Орхоны хөндий, Өгий нуурын сав газрын цөлжилт, хөрсний эвдрэлийг бууруулах бодлогыг дэмжих экологийн нарийвчилсан үнэлгээ

Т.Улаанбаатар

2

Гүний сургалт ашиглан шархны халдварыг автоматаар ангилан
алсын зайнаас эрүүл мэндийн
үйлчилгээ үзүүлэх ходоодны хорт хавдартай өвчтөнд зориулсан ухаалаг утасны програм

 Д. Сарангэрэл

3

Органик полимер цахилгаан оронгийн  транзисторын (FETs)  онол ба туршилтын нэгтгэсэн судалгаа

  Ч.Ганзориг

4

Хонь ямааны шөвөг яр өвчнөөс сэргийлэх ДНХ болон дэд нэгжийн хосолмол вакцины технологийн судалгаа

  Р.Одбилэг

5

Гидротермаль карбонжилт технологиос олж авсан аж үйлдвэр / хөдөө аж ахуйн гаралтай шингээгч ба түлш

 Б.Пүрэвсүрэн

6

Чацарганы хальсыг эрүүл мэндийн бүтээгдэхүүн болгох

  Ж.Батхүү

7

Монгол урлагийн голлох өнгийг тодорхойлоход ХО (хиймэл оюун )-ыг ашиглах нь

  Т.Галбаатар

8

Адипоген ялгаран хөгжилд нөлөөлөх богино гинжит өөхний хүчил агуулсан идэвхгүйжүүлсэн пробиотик гидрогель бүтээгдэхүүний судалгаа

  Ч.Баттогтох

9

Монгол болон Тайвань хайрст үлдтэй өвчтөнүүдийн HLА-ийн хэлбэрийг тодорхойлж, харьцуулан судлах

   Я.Энхтөр

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.