Гадаад, дотоодын 100 орчим эрдэмтэн, профессор, залуу судлаачид дэлхийн экосистемийн өөрчлөлтийн асуудлаар Монголд хуран чуулж байна


500

Нийтэлсэн

18.08.15

Share

Гадаад дотоодын 100 гаруй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй Олон улсын 5 дахь удаагийн “Хүрээлэн буй орчин, экологи ба байгалийн нөөцийг хамгаалах” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатар хотод 08 сарын 14,15 өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн хурал нь Шинжлэх ухаан технологийн сангийн 25 жилийн ойн хүрээнд “Хуурай ба хагас хуурай бүс нутгийн хөгжил ба хамгаалалт, тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх боломжууд” сэдвийн дор Монгол Улсад анх удаа амжилттай хуралдав.

Өмнөх жилүүдэд “Хүрээлэн буй орчин, экологи ба байгалийн нөөцийг хамгаалах” сэдвийн дор Канад Улсын Ванкувер, Алберта, БНХАУ-д тус тус зохион байгуулагдаж байсныг дурдах нь зүйтэй.

Эрдэм шинжилгээний бага хуралд Канад, Хонг Конг, Тайван, Хятад, ӨМӨЗОрны төрийн болон хууль сахиулах байгууллага, яам, их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, төвийн 80 гаруй эрдэмтэн, дотоодын 10 байгууллагын 20 орчим эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний ажилтан оролцож байна.

“Хуурай ба хагас хуурай бүс нутгийн хөгжил ба хамгаалалт, тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх боломжууд” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурлаар:

  • Хүлэмжийн хийг бууруулах ба түүнд дасан зохицох стратеги,
  • Хөрс ба усыг хамгаалах,
  • Хүрээлэн буй орчинд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөө,
  • Экосистемийн загварчлал ба түүнийг байгаль орчныг хамгаалахад ашиглах  нь,

Экосистемийн менежментэд дэвшилтэт технологийг ашиглах буюу GIS, RS зэрэг сэдвүүдийг хөндөж зочин илтгэгч нар илтгэлдээ тусгасан.

Оролцогчид англи хэлээр илтгэлээ тавьсан бөгөөд илтгэлийн хураангуйг нэгтгэж гарын авлага болгон гаргалаа.

Дэлхийн улс орнуудын өмнө байгаль орчноо хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, экологийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх шаардлага тулгараад байгаа бөгөөд тухайлбал Монголын тэгш өндөрлөгийн бүс нутгийн байгаль, экологийг хамгаалахад шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний ажлын үр нөлөөг өргөжүүлэх, бүс нутгийн хэмжээнд урьд өмнө хийж гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнг харилцан мэдээлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдсэнээрээ уг эрдэм шинжилгээний бага хурлын зорилго, зорилт оршино.

УИХ-ын Байнгын хорооны 2017 оны 02 сарын 16-ны өдрийн 17 дугаар тогтоол “Шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааг дэмжих зарим арга хэмжээний тухай”, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 сарын 27-ны “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах тухай” бодлогын баримт бичгийн 4.6 дахь заалт “Шинжлэх ухаан, технологийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх” зорилтын хүрээнд Монгол улсад анх удаа олон улсын хэмжээнд  амжилттай зохион байгууллаа.

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.