1000 ИНЖЕНЕРИЙН ЧУУЛГАН:“ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ МЭДЛЭГИЙГ ҮЙЛДВЭРТ ЧИГЛҮҮЛЭХ ГАРЦ”


645

Нийтэлсэн

18.09.27

Share

Эрдэнэт хотод 9 сарын 26-27-ны өдрүүдэд болсон “1000 инженер”-ийн чуулган дээр ШУТСангийн захирал Д.Энхжаргал “Шинжлэх ухааны салбарын санхүүжилттэй мэдлэгийг үйлдвэрт чиглүүлэх гарц” сэдвээр илтгэл тавьлаа.

 

Монгол Улсын БСШУ-ны сайдын 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 38 тоот тушаалаар эрдэм шинжилгээний ажлын тайланг фондлон хадгалах, сурталчлах, түүний мэдээллийн нууцыг хамгаалах “Итгэмжлэн хадгалагч” эрхийг ШУТС-д олгосны дагуу 2018 оны 09 сарын байдлаар судалгаа боловсруулалтын тайлан-4620, эрдэмтэн-5464, диссертаци-3787, автореферат болон ШБОС-18660 тус тус бүртгэлтэй байна.

 

Д.Энхжаргал захирал энэхүү инновацийн мэдлэгийг үйлдвэрлэлд чиглүүлэх эрдэмтдийн оюуны өмч болсон шинжлэх ухаан, технологийн судалгаа боловсруулалтын бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах хязгааргүй боломж байгааг илтгэлийн гол агуулга болгон онцолсон юм. Тухайлбал, “Монгол эрдэмтэн” мэдээлийн сан, “Диссертаци” мэдээлийн сан, “Эрдэм шинжилгээний ажлын тайлан" мэдээллийн сан, “Оновчтой санал” мэдээллийн сан, “Анагаах ухаан” мэдээллийн төрөлжсөн санг OpenData болгосноор шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн цаасан дээрх оюуны өмч “амилж” улмаар технологи дамжуулалтаар аж үйлдвэрлэл болон бусад олон салбарт чиглэгдэх боломж хэд дахин нээлттэй болох юм.

 

Одоо юу хүлээгдэж байна? Дараахь 4-ийн тасралтгүй эргэлт.

  1. Эрдэмтэд /Инноваци/
  2. Оюуны өмч /Үнэлгээ, хууль эрх зүйн орчин/
  3. ОpenData /Мэдээллийн технологи/
  4. Төр /менежмент, худалдан авалт/

Тэгвэл ШУТСан ойрын хугацаанд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд мэдээллийн баазаа OpenData болгож үйлдвэрлэгч нартаа хамгийн ойр ажиллах болно. Өнөөдөр ШУТС-д бүртгэгдсэн 20 мянга орчим ШБОС-ын саналыг http://stf.mn/infodb/list/1 үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд инеженер, үйлдвэрлэгч нарт боломж гарц байна.

 

 

 

1000 ИНЖЕНЕРИЙН САНАА БОДОЛ ШИНГЭСЭН ШИЙДЭЛ БҮХИЙ ӨДРҮҮД

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

 

http://www.zaluu.com/read/2a33h9054

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.