Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын сургалт 2018 ШУТСан дээр явагдлаа


154

Нийтэлсэн

18.10.12

Share

 Шинжлэх ухаан технологийн сангаас харьяа хүрээлэнгүүдийн нягтлан бодогчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор НББОУС-ын төлөвлөгөөт сургалтыг 2018 оны 10 сарын 09-ний өдөр зохион байгуулав. Сургалтанд төсвийн төвлөрүүлэн захирагч, шууд захирагчдын 20 нягтлан бодогч оролцлоо. Сургалтыг Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн ахлах мэргэжилтэн, мэргэшсэн нягтлан бодогч, доктор Б.Болормаа багш заалаа. Сургалтыг онол практиктай уялдуулан зохион байгуулсан ба сургалтын хэлэлцүүлэгт Үндэсний Аудитын газрын ахлах аудитор Д.Цэрэндорж, аудитор Ц.Энхжаргал нар оролцож нягтлан бодогч нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.

 

 

СЭДЭВ АГУУЛГА
1

УСНББОУС 12
“Бараа материал”

УСНББОУС-д Бараа материалын бүртгэлийг хэрхэн хийх , анхаарах асуудал, зөв ангилан бүртгэх
2 УСНББОУС 16
“Үндсэн хөрөнгө”
УСНББОУС-д Үндсэн хөрөнгийн бүртгэлийг хэрхэн хийх , анхаарах асуудал, зөв ангилан бүртгэх, элэгдэл тооцох заавар журам
3 УСНББОУС 3
“Нягтлан бодох бүртгэлийн бодлого, тооцооллын өөрчлөлт алдаа”
Нягтлан бодох бүртгэлийн бодлого, тооцооллын өөрчлөлт алдааг хэрхэн залруулах, бүртгэх
4 Сангийн сайдын 2016 оны 411 дүгээр тушаал Биологийн хөрөнгө ба түүнээс хүлээн авсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нягтлан бодох бүртгэлийн стандарт
5 Хэлэлцүүлэг Хойшлогдсон орлого, төслийн санхүүжилтийн бүртгэл болон бусад асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулах

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.