Монгол-Хятадын хамтарсан судалгааны төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна


118

Нийтэлсэн

18.11.01

Share

Нэр Монгол-Хятадын хамтарсан судалгааны төслийн
сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Материал авч эхлэх 2018-10-01 09:00:00.0
Материал авч дуусах 2018-12-12 23:59:00.0
Зарласан төслийн төрөл Гадаадтай хамтарсан төсөл
Төлөв ЯВАГДАЖ БАЙГАА

     

Төслийн дэлгэрэнгүй мэдээ:

      Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам (ШУТЯ) хооронд байгуулсан хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд 2019 оноос хэрэгжүүлэх хамтарсан төслийн уралдааныг зарлаж байна.

 

Хамтарсан төслийн чиглэлүүд:

      Хамтарсан судалгааны төсөл нь хоёр талын сонирхолд нийцсэн, Монгол-Хятадын эрдэмтдийн хамтран гүйцэтгэх эрдэм шинжилгээний ажил байна. Монголын талын төслийн саналыг БСШУСЯ, Хятадын талын төслийг ШУТЯ тус тус хүлээн авна. Монгол, хятадын эрдэмтэд төслийн агуулгыг урьдчилан тохиролцож, талуудын оролцоог тодорхой болгосон байна. Хоёр талд бүртгүүлээгүй болон хугацаа хожимдсон, материалын бүрдэлт дутуу төсөл болон БСШУСЯ-аас өмнө нь баталсан судалгааны төслийн өртэй төслийн удирдагчдыг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.

      2019 оноос хэрэгжүүлэх хамтарсан төслийн саналыг дараах шинжлэх ухааны чиглэлээр хүлээж авна:

  • газар тариалан, мал аж ахуй,
  • биотехнологи, хүрээлэн буй орчны хамгаалал,
  • уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалт,
  • мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан.

      Хоёр талын дэмжлэг хүлээсэн төслийн тус тусын санхүүжилтийг Монгол Улсын БСШУСЯ болон БНХАУ-ын ШУТЯ хариуцна. Нийт 10 хүртэл хамтарсан төсөл сонгон шалгаруулах ба гүйцэтгэх хугацаа 2-3 жил байна.

 

Төслийн материал бүрдүүлэх, төсөл ирүүлэх, шалгаруулах хугацаа

      Төсөл хэрэгжүүлэгч монгол талын төслийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хүртэл БСШУСЯ-ны http://project.edu.mn хаягаар цахимаар мэдүүлнэ. /Хятадын талын төслийг ШУТЯ дээр хүлээн авна./

      Төслийн материалыг монгол хэлээр бүрдүүлэх ба төслийн нэр болон байгууллага, гүйцэтгэгчдийн нэрийг монгол болон англи хэлээр бичнэ. Хамтарсан төслийн үр дүнд гарах оюуны өмчийг эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулсан байна.

      Төслийн уралдаанд ирүүлсэн бүх саналын сонгон шалгаруулалтыг “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу явуулж, эцсийн сонгон шалгаруулалтыг БСШУСЯ, ШУТЯ хамтран гаргана.

 

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар Утас: (976-51)-263181

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.