ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛАВ.


236

Нийтэлсэн

18.11.23

Share

             Монгол улсад шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 97 жил, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”–ийн хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 23-ны өдөр Корпорэйт конвэйшн центрийн концертын танхимд зохион байгууллаа. 18 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа хүндэтгэлийн арга хэмжээнд БСШУС-ын сайдын зөвлөх С.Ганбат, БСШУСЯамны Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, ШУТСангийн захирал, доктор Д.Энхжаргал, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар мэндчилгээ дэвшүүлж, салбарын шилдгүүдээ тодруулав.

 

 

 

 

 

  1. Монгол улсын төрийн шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх,
  2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2018 оны Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн тэргүүн байрын эзнээр “Нүүрсний хими ба технологи” бүтээлээр Хими, химийн технологийн хүрээлэнгийн доктор /ScD/ Б.Авид,
  • Дэд байрт “Баргын түүх угсаатны зүй” бүтээлээр Түүх археологийн хүрээлэнгийн доктор /PhD/, профессор Г.Мягмарсамбуу, “Оновчлолын эдийн засаг ба тоглоомын онол дахь хэрэглээ” бүтээлээр МУИС-ийн доктор /ScD/ Р.Энхбат ахлагчтай баг,
  • Гутгаар байрт “Гильберт төрлийн операторын оптималзаагийн судалгаа” бүтээлээр МУИС-ийн харьяа Математикийн хүрээлэнгийн доктор /PhD/ Ц.Батболд, “Вольтерийн операторын онолын судалгаа” бүтээлээр ШУТИС-ийн доктор /ScD/ Д.Цэдэнбаяр, “Ургамал тарималшуулах судалгаа” бүтээлээр ХААИС-ийн доктор /PhD/ Х.Жамьяандорж, доктор /PhD/ Х.Баярмаа, судлаач Н.Саарал МУИС-ийн доктор /ScD/ Ц.Цэндээхүү,
  • Тусгай байрт “Ойн нэвтэрхий толь” бүтээлээр Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Эрдэмтдийн баг, мөн ШУТИС-ийн доктор /PhD/ Б.Эрдэнэбат, судлаач Н.Батхүү, Г.Билгүүн нар “Ой хээрийн түймрийг зайнаас тандан мэдээлэх технологийн шийдэл ВВ-Х1” бүтээлүүд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

      3. Шинжлэх ухааны академи болон дэлхийн хөгжиж буй орнуудын шинжлэх ухааны академийн 2018 оны “Шилдэг залуу судлаач”-ийн шагналаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Монгол Улсын Төрийн шагналт, доктор /PhD/ профессор Ч.Алтаннар, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор /PhD/ Д.Гантулга нар тус тус шагнагдав.

 

 

 

 

        Шагналыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БСШУС-ын Сайдын зөвлөх С.Ганбат, Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал, доктор Д.Энхжаргал, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нар гардуулан, баяр хүргэсэн юм.

 

       Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр эрдэм шинжилгээний 21 хүрээлэнгийн онцлох ололт, амжилтын мэдээ болон Монголын түүх, архeoлогийн даяарчлалын тухай "Монгол орон хүн төрөлхтний үүсэл, тархалтын нэгэн голомт болох нь” нэрт богино хэмжээний баримтат киноны нээлтийг хийж салбарынхандаа оюуны бэлэг барилаа.

Мөн соёл урлагийн авьяаслаг уран бүтээлчид шинжлэх ухааны салбарын албан хаагчдад мэндчилгээ дэвшүүлэхээр хуран чуулж “АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ” урлагийн тоглолтоор хүндэтгэлийн концертыг чимлээ. Тоглолтод:

  • МУГЖ Уртын дууч н.Цогтсайхан, морин хуурч н.Цогтжаргал,
  • МУГЖ Г.Ариунбаатар,
  • МУГЖ Ө.Уянга,
  • МУГЖ Х.Лхагвасүрэн /Харанга хамтлаг/,
  • МУГЖ С.Амармандах /Хар сарнай хамтлаг/,
  • МУСТА Уртын дуучин С.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа,
  • СТА дуучин н.Буянтогтох, СТА П.Идэржавхлан,
  • Дуучин А.Мөнгөншагай, /3 бүдүүн хамтлаг/
  • Амьд хөгжмийн UFO хамтлаг,
  • Увертюра хамтлаг,
  • Эрхэмсэг бүжгийн  хамтлаг,
  • СУИСургуулийн найрал дууны хамтлаг удирдаач багш СТА н.Мөнхжаргал, төгөлдөр хуурч н.Отгонсүрэн нар,
  • СУИСургуулийн "Бадмаараг" ахлах сургуулийн сурагчдын бүжгийн хамтлаг,
  • Ата Боржугин, Live looping artist хамтлаг ая дууны мэндчилгээ хүргэж, шинжлэх ухааны салбарын нийт албан хаагчдад аз жаргал хүслээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.