ШИНЖЛЭХ УХААНЫ ХЯЛБАРШУУЛСАН 11 ЦУВРАЛ НОМЫН НЭЭЛТ БОЛОВ


71

Нийтэлсэн

18.11.28

Share

ШУА-аас эрхлэн гаргадаг шинжлэх ухааны хялбаршуулсан 11 цуврал номын дээж гардуулах ёслолд ШУТСангийн захирал, доктор Д.Энхжаргал оролцож, шинэхэн номын дээжийг хүндэт зочдод гардуулж өглөө. 

 

 


Шинжлэх ухааны ажилтны өдрөөр мэндэлсэн 34-44 дэх цувралд шинжлэх ухааны тайлал болох “Дулааны шахуур”, “Хүйтэн мандал”, “Монгол орны зэсийн хүдрийн ордууд”, “Монгол улсын улаан номонд орсон хөхтөн амьтад”, “Ургамлын баялаг сан”, “Оньсогоор цогцлоосон монгол гэр”, “Аж үйлдвэрийн хувьсгал”, “Монголын хадны зургийн соёл”, “Театрын уран сайхан”, “Шавжийн зарим гайхамшгаас”, “Шүд амны өвчнөөс сэргийлэх аргууд” гэсэн хялбаршуулсан 11 сэдэвт "мини" ном багтсан байна.


2015 оноос эхлэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгосон уг бүтээл шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулж бичсэн бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэдгийг ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл онцолж, цаашид нийтийн хэрэгцээ шаардлагаар цуврал номын сэдвийн захиалга хүлээн авч, ЕБС-ийн багш нартаа хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

 


ШУА-ийн эрдэмтдийн 2017 онд онд гаргасан “Нар”, “Нарны аймаг”, “Жигмэд Тогмид хоёр жимсэнд”, “Элементүүдийн үүсэл”, “Монгол орны эртний амьтан ургамал”, “Усан орчны амьдрал”, “Монгол орны цэцэгт ургамал”, “Ой модны экологийн ач холбогдол”, “Эртний улсууд”, “Гуравдагч хөрш”, “Хеликобактер”, “Хэл ба сэтгэхүй” зэрэг хялбаршуулсан номын тоо өнөөдөр ийнхүү 44 болж баяжигдаж нийтийн хүртээл болж байна.


ШУА-аас дээрх цуврал номыг шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ЕБС-ийн сурагч, өсвөр залуу үе, олон нийтэд зориулж жил бүр гаргадаг юм.
 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.