“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2018” ҮЗЭСГЭЛЭН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА


359

Нийтэлсэн

18.11.22

Share

Монгол улсад шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 97 жил, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”–ийн нээлтийн үйл ажиллагаа “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2018” үзэсгэлэнгээр эхэлж, энэ сарын 21,22-ны өдрүүдэд СТӨ-ний уран зургийн галерейд зохион байгууллаа.
Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг нээж БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа салбарын албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ. Тууз хайчлах ёслолд БСШУС-ын сайд асан Г.Чулуунбаатар, БСШУСЯамны ШУТБГазрын дарга С.Мөнхбат, ШУТСангийн захирал, доктор Д.Энхжаргал нар оролцлоо.
 


Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, эрдэмтэн, судлаачид бүтэн жилдээ хийж бүтээсэн эрдмийн ажлын үр дүн болсон бүтээл туурвилаа олон нийтэд дэлгэн үзүүлэхээс гадна шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зах зээлд нэвтрүүлэх зорилгоор энэхүү үзэсгэлэнг зохион байгуулдаг уламжлал тогтоод 18 дахь жилийн нүүрээ үзэж байна. 
“Шинжлэх ухаан мэдлэгийн үйлдвэрлэл”  уриатайгаар өрнөсөн энэ удаагийн үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний 35 байгууллагаас гадна их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэргэдэх 25 гарааны компани, хувийн хэвшлийн 29, гадаадтай хамтарсан 18 төслийн удирдагч, Ай си ти групп ХХК, “Шинжлэх ухаанч хүүхэд” төрүүлэх төрийн бодлогыг дэмжигч “Дүүдүү” зэрэг 120 байгууллага, 1500 гаруй нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүнээр оролцлоо.
Үзэсгэлэнд шинэ эм, эмийн бэлдмэл, уламжлалт эм, урьдчилан сэргийлэх вакцин, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн, малын эм бэлдмэл, вакцин, оношлуур, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамал хамгааллын бордоо, малын нэмэлт тэжээл, мал, амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх, эрчим хүч, уул уурхайн нөхөн сэргээлтийн технологи, загвар, байгаль орчинд халгүй технологи, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, шинэ материал, үнэт металл, мэдээллийн технологийн чиглэлийн бүтээгдэхүүн, технологи, загварууд дэлгэн тавигдаж олон нийтийн хүртээл болсон юм.
Мөн энэ үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмчийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрууд нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан үзэсгэлэнг сонирхон ирсэн иргэд, оролцогч байгууллага, гарааны бизнес эрхлэгчдэд мэргэжлийн зөвлөгөө өгч, Анагаах ухааны хүрээлэн, Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон эрүүл мэндийн анхан шатны үзлэгт үнэ төлбөргүй  хамруулж үзэсгэлэнг зорьж ирсэн иргэдийн талархлыг хүлээлээ. Анагаах ухааны хүрээлэн 236 хүнд эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг, 47 хүнд балансын шинжилгээ, эхо оношилгоо, 26 хүнд элэгний В,С вирүс илрүүлэх шинжилгээ, 92 хүнд вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээ, нэгдсэн 3 эмнэлэг 150 хүнд даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өгч тус тус ажиллав. Нэг цэгийн үйлчилгээгээр нийт 200 хүмүүст гарын авлага, зөвлөмж тарааж, 100 гаруй хүмүүсийн сонирхсон асуултад хариулж, зөвлөгөө өгч ажилласан.   
Үзэсгэлэнд их, дээд сургууль, ЭШ-ний 22 хүрээлэн, төв, гарааны компанийн төлөөллүүд ажиллаж, нийслэлийн 93 дугаар дунд сургуулийн 7 дугаар ангийн сурагчид, ХСИС-ийн оюутан, сонсогчид үзэсгэлэнг шимтэн үзэж шинжлэх ухааны мэдлэгийн хүрээгээ тэлээд зогсохгүй, сурч мэдэх хүсэл, эрмэлзэл дүүрэн буцлаа.
Үзэсгэлэнгийн 2 дахь өдөр шинжлэх ухааны салбарт хүчин зүтгэж, Монгол улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй байгууллагын инновацийн шилдэг 6 бүтээлийг шалгаруулж, шагналыг БСШУС-ын сайдын зөвлөх С.Ганбат, БСШУСЯамны ШУТБГ-ын дарга С.Мөнхбат, ШУТСангийн захирал, доктор Д.Энхжаргал, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар гардуулав. 
Тэргүүн байрт:
     “Зусах буудайн нутагшсан дархан-160 сортыг тариалах технологи” бүтээлээр Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн хамт олон,

 

 

 

Дэд байрт:
     “Литийн ионы дахин цэнэглэгддэг товчин батарей” бүтээлээр Физик, технологийн хүрээлэнгийн хамт олон, 
     “Дулаацуулгын автоматжуулагдсан их бүрдэл ЦЭМ-18М” бүтээлээр ШУТИС, Ч.Мангалжалав,

 

 

 

Гутгаар байрт:
     “Палеонтологийн олдворыг засварлах” бүтээлээр Палеонтологи, геологийн хүрээлэнгийн хамт олон, 
     “Тархины судасны хүнд хэлбэрийн цүлхэнг урсгал өөрчлөгч стент тавьж эмчлэх технологи” бүтээлээр улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон,
     “Тогтвортой хөгжил: оюуны ертөнцийн философи” бүтээлээр Философийн хүрээлэнгийн хамт олон тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

 

 

 

 

 


 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.