“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ 2018”  ҮЗЭСГЭЛЭНГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД


938

Нийтэлсэн

18.12.11

Share

“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ” үзэсгэлэн энэ жил “Шинжлэх ухаан мэдлэгийн үйлдвэрлэл” уриатайгаар зохион байгуулагдлаа.

“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018”-ийн үзэсгэлэнд оролцсон 120 байгууллагын 1500 гаруй мэдлэг шингэсэн инновацын бүтээгдэхүүн, технологиос “Шилдэг бүтээл”-ийг тодруулсан юм. Шилдэг бүтээлийн шагналыг Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болохуйц орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэл бүхий бүтээмж өндөр чансааны үзүүлэлтээр шалгаруулдаг уламжлалтай.

 

ТЭРГҮҮН БАЙРТ:

Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн доктор (Ph.D), профессор Я.Мягмарсүрэн зохиогчтой  “Зусах буудайн нутагшсан дархан-160 сортыг тариалах технологи”,

Дэвшилтэт технологи:  Арвин ургацтайгаас гадна уураг, цавуулгийн агуулалт өндөр, хүчит буудайн стандартыг хангасан сортын төрөл.

 

“Зусах буудайн нутагшсан дархан-160 сортыг тариалах технологи”-ийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

 

ДЭД БАЙРТ:

Физик, технологийн хүрээлэнгийн доктор Г.Сэвжидсүрэн, доктор П.Алтанцог,  докторант Л.Сарантуяа нарын зохиогчтой, “Литийн ионы дахин цэнэглэгддэг товчин батарей”,

Дэвшилтэт технологи: Электродын материалыг лабораторийн нөхцөлд гаргаж авсан, бусад батарейн материалыг бодвол тогтвортой бүтэцтэй, цэнэгээ удаан хадгалах, ашиглагдах хугацаа урт.    

 

“Литийн ионы дахин цэнэглэгддэг товчин батарей” дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

 

ШУТИС сургуулийн ЭХС-ийн захирал, доктор Ч.Мангалжалав зохиогчтой, “Дулаацуулгын автоматжуулагдсан их бүрдэл ЦЭМ-18М”,

Дэвшилтэт технологи:  Төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжгүй хэрэглэгчдийг ХЦБ-18 маркийн цахилгаан халаагуураар хангах.

 

“Дулаацуулгын автоматжуулагдсан их бүрдэл ЦЭМ-18М”-ийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

 

ГУТГААР БАЙРТ:

Палеонтологи, геологийн хүрээлэн “Палеонтологийн олдворыг засварлах”,  

Дэвшилтэт технологи: Ховор олдворыг судалгаа, танин мэдэхүйн бүтээгдэхүүн болгох.

 

“Палеонтологийн олдворыг засварлах”-ын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

 

Философийн хүрээлэнгийн доктор (ScD), профессор Ч.Ган-өлзий зохиогчтой “Тогтвортой хөгжил: оюуны ертөнцийн философи” , 

Дэвшилтэт технологи:  Хүн, байгаль ба нийгэм эдийн засгийн шүтэн барилдахуй нь тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд байгаль, нийгмийн шинжлэх ухаан ба хүмүүнлэгийн ухааны холбоо, хамтын ажиллагааг ашиглахыг зааж байна. 

 

“Тогтвортой хөгжил: оюуны ертөнцийн философи” -ийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

 

Улсын гуравдугаар төв эмнэлгийн ЭШСХА эрхэлсэн орлогч дарга, доктор О.Батгэрэл зохиогчтой, “Тархины судасны хүнд хэлбэрийн цүлхэнг урсгал өөрчлөгч стент тавьж эмчлэх технологи”,

Дэвшилтэт технологи: Тархины цүлхэнгийн хүнд эмгэгүүд болох аварга, ампул хэлбэрийн, олон тооны, хууларсан зэрэг цүлхэнгүүдийн мэс засал эмчилгээний асуудал маш их бэрхшээлтэй, хүндрэл гарах эрсдэл өндөр байдаг. Дээрх тохиолдолуудад шинэ төрлийн урсгал өөрчлөгч стент ашиглаж судсан дотроос нь мэс засал хийснээр гарч болох олон хүндрэлээс сэргийлж дээрх судасны эмгэгүүдийг бүрэн эмчилдэг.

 

“Тархины судасны хүнд хэлбэрийн цүлхэнг урсгал өөрчлөгч стент тавьж эмчлэх технологи”-ийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.


 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.