Шинжлэх ухаан, технологийн захиалгат төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна


425

Нийтэлсэн

18.12.24

Share

Эрдэмтэн, судлаачид та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”, Засгийн газрын 2018 оны  "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 343 дугаар тогтоол,  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар баталсан  “Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д  заасан шаардлагын дагуу төслийн баримт бичгээ боловсруулж, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.  /Татаж авах/

Төслийн саналыг  2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  яамны  http://project.edu.mn   хаягаар  орж,  цахимаар  өргөн  мэдүүлнэ.

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам

Шинжлэх ухаан технологийн сан

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.