Итгэмжлэн хадгалагч “Бөсгөсөн шохой инновацийн бүтээгдэхүүн, технологийн нэвтрүүлэлт” инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа


1161

Нийтэлсэн

19.03.21

Share

“Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан”-д өнөөдөр /2019.03.21/ 2016-2018 онд хэрэгжсэн “Бөсгөсөн шохой инновацийн бүтээгдэхүүн технологийн нэвтрүүлэлт” инновацийн төслийн удирдагч, доктор П.Насанжаргал эрдэм шинжилгээний ажлын тайлангаа хүлээлгэн өгч, ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжавт төслийн үр дүнгээ танилцууллаа. "Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим"-д төслийн үр дүнгээс байршуулав.

 

Инновацийн төслийн товч танилцуулга

 

Төслийн нэр: Бөсгөсөн шохой инновацын бүтээгдэхүүн технологийн нэвтрүүлэлт,
Төслийн хугацаа: 2016-2018 он,
Төслийн удирдагч: П.Насанжаргал техникийн ухааны доктор,
Гүйцэтгэгчид: МУ-ын зөвлөх инженер П.Рэнцэндорж, С.Бүрэн, ахлах лаборант Б.Дун-Эрдэнэ. 

Төслийн үр дүн: 
  1.  Гидратин шохой, техникийн шаардлага, MNS 6738:2018,
  2.  Арьс ширийн боловсруулалтад бөсгөсөн шохой ашиглах судалгаа, ЭШ-ний өгүүлэл,
  3.  Бөсгөсөн шохой үйлдвэрлэх шинэчилсэн технологи,
  4.  Бөсгөсөн шохой инновацийн бүтээгдэхүүн,
  5.  Бөсгөсөн шохой ашиглах технологийн зөвлөмж ISBN 978-99978-2-971-9,
  6.  Бог малын арьсны үс авах, шохойдоход бөсгөсөн шохойн лагшим ашиглах арга Ашигтай загвар: УБ-ийн дугаар 20-0002913,
  7.  Бодын ширний үс авах, шохойдох дамжлагад бөсгөсөн шохой ашиглах арга, Ашигтай загвар: УБ-ийн дугаар 20-0002912.

 

 

 

 

 

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

 

 

 

Шинжлэх ухаан технологийн сан

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.