Итгэмжлэн хадгалагч “Чихрийн шижин өвчтэй хүнд зориулсан тусгай зориулалтын гутлын хэвлүүрийн зохион бүтээлт нэвтрүүлэлт” инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа


2164

Нийтэлсэн

19.03.21

Share

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан  “Чихрийн шижин өвчтэй хүнд зориулсан тусгай зориулалтын  гутлын хэвлүүрийн зохион бүтээлт нэвтрүүлэлт” инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авсан.

 

МУ-ын Инновацийн тухай хуулийн 3.1.6. “инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно;


“Чихрийн шижин өвчтэй хүнд зориулсан тусгай зориулалтын гутлын хэвлүүрийн зохион бүтээлт нэвтрүүлэлт” инновацийн төслийн удирдагч доктор, З.Энхжаргал төслийн үр дүнгээ ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжавд төслийн үр дүнгээ танилцуулж, загвар бүтээгдэхүүнийг  монгол эрдэмтдийн "Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим"-д байршуулав.

 

Инновацийн төслийн товч танилцуулга

 

Төслийн нэр: Чихрийн шижин өвчтэй хүнд зориулсан тусгай зориулалтын гутлын хэвлүүрийн зохион бүтээлт нэвтрүүлэлт,
Төслийн хугацаа: 2016-2018 он,
Төслийн удирдагч: доктор З.Энхжаргал,
Гүйцэтгэгчид: П.Насанжаргал, Б.Оюунтуяа, Б.Дун-Эрдэнэ. 


Төслийн үр дүн: 
  1.  Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллийн тоо-7,
  2.  Бактер болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй гутлын дотрын арьсны технологи-1,
  3.  Микробын эсрэг идэвх тодорхойлох арга зүй-1,
  4.  Хөлийн тавхайн ачааллыг тэнцвэржүүлэгч улавч №200002936,
  5.  Ашигтай загвар-хөлийн тавхайн эмгэгээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зориулалтай гутлын хэвлүүр УБ-ийн дугаар 200002935,
  6.  Хөлийн тавхайн хэв гажилттай хүмүүст зөвлөгөө өгөх, хэмжилт гутлын шинжилгээ хийх лаборатори-1,
  7.  Монгол улсын үндэсний стандарт-2
  8.  Гутлын улны бөх бат тодорхойлох техникийн шаардлага, MNS6764:2019,
  9.  Гутлын олон нугаралт тэсвэрлэх чадвар тодорхойлох техникийн шаардлага MNS6765:2019,

 

 

 

 

 

 

 


 

 

Шинжлэх ухаан, технологийн сан

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.