Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлуудтай уулзалт хийлээ


926

Нийтэлсэн

19.03.26

Share

Өнөөдөр /2019.03.26/ Шинжлэх ухаан технологийн сангийн захирал, доктор С.Намсрайжав харьяа Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлуудтай уулзаж, санал сэтгэгдлийг сонслоо.   

 


Уулзалтаар:

1. Хүрээлэнгүүдийн 2018 оны жилийн эцсийн аудит хийгдсэн тайлангийн үр дүнгийн талаар Санхүү, төлөвлөлтийн хэлтэс,
2. 2018 онд хэрэгжиж дууссан судалгаа боловсруулалтын ажлын тайлангаа зохих журмын дагуу хугацаанд нь хүлээлгэн өгөх талаар Захиргаа, хяналт шинжилгээний хэлтэс,   
3. “Эх оронч худалдан авалт инноваци үйлдвэрлэл” цуврал хэлэлцүүлгийн ач холбогдолын талаар Мэдээллийн сан, маркетингийн хэлтсээс тус тус мэдээлэл хийв.
Захирал С.Намсрайжав ШУТСан болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах талаар удирдлагуудтай нээлттэй санал солилцож, хүрээлэн тус бүрийн эрдэм шинжилгээний 2019 оны зардлын задаргаа, 2019 оны төсвийн хуваарийн саналыг хүлээлгэн өглөө. 

 

 

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН
 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.