“ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ” ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРААС ЭХЭЛЖ, ИМПОРТЫГ ОРЛОХ 77 ИННОВАЦИЙН БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ ЭРДЭМТДИЙН САНАЛЫГ БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГТ ӨРГӨН БАРИЛАА


772

Нийтэлсэн

19.03.28

Share

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласантай холбогдуулан ШУТСангийн санхүүжилтийн үр дүнд бий болсон дотооддоо өндөр хүчин чадлаар үйлдвэрлэх боломжтой импортыг бүрэн орлох эрдэмтдийн инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг төрийн бүтээгдэхүүн үйлчилгээнд нийлүүлэх, нэвтрүүлэх, нутагшуулах зорилгоор "Эх оронч худалтан авалт-Инноваци үйлдвэрлэл" цуврал хэлэлцүүлгийг 2019 оны 03 сарын 28-нд зохион байгууллаа.

 

ШУТСан оюуны биет болон биет бус бүтээлд төрийн дэмжлэг авах зорилгоор УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, БСШУСЯ-ны ШУТБГ-ын дарга С.Мөнхбат, ШУА-ын дэд тэргүүлэгч Г.Чулуунбаатар, ХХААХҮЯ-ны МАА-н бодлогын газрын дарга Д.Батмөнх нарыг урьж эрдэмтдийн бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, инновацийн борлуулалтын эргэцийг хурдасгах, хэрэглэгч, төрд хүргэх маркетинг, идэвхжүүлэлт, сурталчилгаа шинжлэх ухаан, технологийн салбарын эрдэмтэн, судлаачдаас эхэллээ.

 

Энэхүү цуврал хэлэлцүүлэг нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технологи, инновацийн талаархи төрийн бодлоготой уялдуулж монгол эрдэмтэн, судлаачдын инновацийн бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах, хэрэглэгчдэд таниулан түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, амьдралд бодит хэрэглээ болгох, нэвтрүүлэх, технологи дамжуулах, төрийн татан төвлөрөл бий болгох, үндэсний түвшинд арилжаалахад БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэгээс дэмжлэг авах зорилготой зохион байгуулсан юм.

 

 

ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжав Засгийн газрын 2019 оны “Эх оронч худалдан авалт”-ын төлөвлөгөөнд тусгахад дэмжлэг хүссэн ЭШБ болон их, дээд сургуулийн дэргэдэх гарааны 18 компанийн мал аж ахуй, хөдөө аж ахуй, анагаах ухаан, байгалийн ухаан, техник, технологийн 77 нэр төрлийн инновацийн эхний ээлжийн саналыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт өргөн барьлаа.

 

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологи, инновацийн талаархи төрийн бодлоготой уялдуулж салбар, салбар дундын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг орон нутаг, жинхэнэ хэрэглэгч, хэрэгтэй салбарт нь таниулан сурталчлаж, түгээн дэлгэрүүлж бодит ажил болгохыг сайд Ё.Баатарбилэг үүрэг болгож, “Эх оронч худалдан авалт”-д нэр дэвшүүлсэн инновацийн бүтээгдэхүүний жагсаалтыг гардан авч, эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компанийн менежерүүдтэй нүүр тулсан чөлөөт ярилцлага хийж, ойрын үед хэрэгжүүлэх олон ажлыг санал болгосон юм.

 

ШУТСан шинжлэх ухааны шинжилгээ судалгаа, захиалгат, хамтарсан инновацийн төслийн санхүүжилт хийхээс гадна төслийн хэрэгжилтийн хугацаанд явцын мониторинг хяналт шинжилгээг хийж тайлагнахаас гадна эрдэмтдийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, түншлэгчтэй холбох, түгээн дэлгэрүүлэх, төр хувийн хэвшлийг холбох гүүр нь байж цаашид хэрэгцээ шаардлага хаана байна тэр салбарт хүрч очиж бүтээгдэхүүн үйлчилгээг төр, бизнес төвтэй болгох ажлын төлөвлөгөөг эрдэмтдийн санал, хүсэлт дээр суурилна гэдгийг ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжав онцолж, инновацийн бүтээгдэхүүнийг орон нутгийг хэрэглэгчдэд хүргэхэд бүсчилсэн ажил зохион байгуулж иргэдэд сурталчлах хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгээ мөн илэрхийллээ.

 

"ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ-ИННОВАЦИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГИЙН ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт эрдэмтэн, доктор, профессорууд аа.

Эрхэм хүндэт эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компаниудыг удирдан манлайлж буй менежерүүдээ

Өнөөдөр бид шинжлэх ухааны салбарт ажиллаж буй олон олон судлаачид, эрдэм шинжилгээний ажилтан эрдэмтдийн төлөөлөл болсон Та бүхэнтэйгээ Шинжлэх ухаан технологийн сан дээр уулзаж байгаадаа баяртай байна.

Энэхүү уулзалтын гол зорилго нь 2019 оныг “Эх оронч худалдан авалт”-ын жил болгосонтой холбогдуулан шинжлэх ухааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч-эрдэмтэн, гарааны компани, эрдэм шинжилгээний хүрээлэн төвүүдийн захирлууд, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж буй эрдэмтдийн дуу хоолой болсон Та бүгд нэг дор цугларч чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж гарааны компаниудыг дэмжих, санхүү хөрөнгө оруулалт, худалдан авалтын таатай орчин бүрдүүлэхийн төлөө алхам хийх явдал юм. Хамгийн чухал нь төр-эрдэмтэн-хувийн хэвшлийн хамтын оролцоо, салбар дундын түншлэл юм.

Миний бие УИХ-ын гишүүн, НББСШУБ-ын хорооны даргын хувиар ШУТСанд 2017 онд ирж байсан.

Өнөөдөр дахин ШУТСан дээр зочилж байна. Өнгөрсөн хугацаанд ШУТСан “Эрдэмтдийн инновацийн үзэсгэлэн”-гийн танхим нээн ажиллуулж судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон оюуны өмчийн баталгаажилттай 150 орчим инновацийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлсэн өөрийн үзмэрийн танхимтай болж, дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүнийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд инновацийг хөгжүүлэх, худалдааны дэд бүцтийг бэхжүүлэхэд анхаарч, эрдэмтэдтэйгээ хамтран ажиллаж байгаа нь харагдаж байна.

Шинжлэх ухаанд суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, гарааны бизнесийн эко орчныг бүрдүүлэхэд тулгараад байгаа асуудлуудыг тодорхойлж оновчтой шийдэлд хүрэхэд өнөөдрийн арга хэмжээнээс гарсан саналыг Засгийн газарт танилцуулж эхний ээлжинд Сайдын хувьд бодлогоор дэмжих тал дээр байр сууриа илэрхийлж, Засгийн газарт танилцуулах болно.

Монгол инновацийн шинэ технологийг түгээн, нэвтрүүлж хөгжлийг хурдасгагч, нийгэм, эдийн засгийн хөгжлийг салбар бүрт түүчээлэх түүчээ - манай салбарын эрдэм шинжилгээний байгууллага бүрэлдэхүүн Та бүхэнд ажлын амжилт хүсье.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.