Итгэмжлэн хадгалагч "Биотехнологийн аргаар гарган авсан Эмийн бамбайг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь" инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа


417

Нийтэлсэн

19.03.29

Share

ШУТСангаас санхүүжилт авч, 2017-2018 онд хэрэгжсэн “Биотехнологийн аргаар гарган авсан Эмийн бамбайг үйлдвэрлэлд  нэвтрүүлэх нь” сэдэвт инновацын төслийн удирдагч өнөөдөр /2019.03.29/ “Итгэмжлэн хадгалагч – Шинжлэх ухаан технологийн сан”-д эрдэм шинжилгээний ажлын тайлангаа хүлээлгэн өглөө.

 

 

Төслийн удирдагч доктор Ю.Оюунбилэг тайлангаа  ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжавт танилцуулж, "Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим"-д бүтээлийн дээжээс байршуулав.

 

 

Инновацийн төслийн товч танилцуулга

Төслийн нэр: “Биотехнологийн аргаар гарган авсан Эмийн бамбайг үйлдвэрлэлд  нэвтрүүлэх нь” 

Төслийн хугацаа: 2017.06.23-2018.12.31

Төслийн удирдагч:  Ю.Оюунбилэг, ЭШТА, доктор (PhD.), дэд профессор
Гүйцэтгэгчид: ЭШДА Х.Алтанзул (Ph.D)
                          ЭШДА Э.Алтанцэцэг (Ph.D)
                          ЭШДА Ц.Мөнхцэцэг (M.Sc)
                          ЭШДА О.Хонгорзул (M.Sc)

Төслийн үр дүн:
1.    Урьд жилүүдэд эмийн бамбай ургамал дээр хийгдсэн туршилт судалгааны үр дүнд авсан патент №4260 тулгуурлан, энэхүү ургамлын үрийн дээжнээс өсгөвөр эхлүүлж, бичил ургамал гарган авч, ex vitro-нөхцөлд (өсгөврийн өрөөнд) дасган ургуулсны дараа лабораторийн дэргэдэх хүлэмжинд шилжүүлэн ургуулахад өвөлжилтийн дараах амьдрах чадвар 100% байсан. Цаашид “Их тайга" ХХК-тай гэрээ байгуулж (2018.07.29) эдгээр ургамлыг Төв аймгийн Жаргалант сумын нутаг Хүрэн бугатын аман дахь эмийн ургамлын талбайд шилжүүлэн тарималжуулж, биотехнологийн аргаар ургуулсан бичил ургамлын плантаци бий болгосон.
2.    “Эмийн ургамлыг биотехнологийн аргаар үржүүлэх болон тарималжуулах” сэдэвт сургалт-семинарыг зохион байгуулсан (2018.11.07).
3.    Дотоодын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн 2 өгүүлэл, хурлын эмхэтгэл 1 хэвлүүлсэн. 

 

Бүтээлийн танилцуулга:

 

 

 

Шинжлэх ухаан технологийн сан

 

 

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.