Монголын багш нарын VII их хурлын төлөөлөгчдөд Шинжлэх ухаан, технологийн сангийн зүгээс мэндчилгээ дэвшүүлье


541

Нийтэлсэн

19.04.11

Share

Аргыг зааж, мөрийг чиглүүлэгч нандин сайхан мэргэжлийн эзэд болсон боловсролын салбарт ажиллаж буй нийт эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгч та бүхний энэ өдрийн түмэн амгаланг эрэн мэндчилж байна.


Монголын багш нарын VII их хурлаар хууль эрх зүйн шинэчлэл, сургалтын бодлого, багшийн хөгжил, ёс зүй, багшийн үнэлэмж гэсэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр 47 мянган багшийг төлөөлж газар газраас хуран чуулан буй 800 төлөөлөгч та бүхэнд Монгол улсын хөгжил, дэвшлийн баттай суурийг бүтээгч эрхэм үүргээ ямагт санаж, дээдлэн явдагт итгэл төгс байдгаа илэрхийлж, их хурлын ажилд өндөр амжилт хүсье.

 

Хүндэтгэсэн, 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САНГИЙН ЗАХИРАЛ С.НАМСРАЙЖАВ
 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.