Монголын багш нарын VII их хурлын төлөөлөгч багш нарт эрдэмтэд "инновацийн бэлэг"-ээр мэндчилгээ дэвшүүллээ


614

Нийтэлсэн

19.04.12

Share

Шинжлэх ухаан, технологийн салбарын эрдэмтэн, судлаачид Монголын багш нарын VII их хурлын 850 төлөөлөгч багш нарт чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч, инновацийн бүтээгдэхүүнээс дээжлэн “Инновацийн бэлэг”-ийн багц илгээсэн байна.

БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар, Засгийн газрын тусгай сан Шинжлэх ухаан технологийн сангийн санаачлага дор эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн гарааны компаниудын “Инновацийн бэлэг” нь орон нутгаас ирсэн төлөөлөгч багш нараараа дамжуулж шинжлэх ухаан, технологид суурилсан эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүн, боловсролын инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгыг агуулсан болно.

Засгийн газраас 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласан үйл ажиллагааг худалдааны дэд бүтцээр дэмжих, монгол инновацийг сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх, хэрэглэгчдийн зах зээлийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү “Инновацийн бэлэг”-ийн багцад шинжлэх ухааны 5 салбарын биологи, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эко арьс боловсруулалттай арьсан эдлэл, нарийн ногооны үрийн сорт, боловсролын хүүхдийн контент, ховор нандин мэдээллийг багтаасан нэрийн ном зэрэг 30 төрлийн бүтээгдэхүүн багтсан байна.

 

 

 

Тухайлбал, Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтдийн гаргаж авсан Монгол орны эрс тэс уур амьсгал, хөрсөнд нутагшуулсан улаан луувангийн 1, улаан лоолийн 2 сортын үр, био бордооны дээж бүтээгдэхүүн “Инновацийн бэлэг”-ийн багцаар төлөөлөгч багш нарт очиж байна. Багш нар технологийн зааварчилгааны дагуу биологийн хичээлээр сургуулийн гаднах талбай, анги, танхимдаа хүнсний ногоо тариалахыг сурагч нартаа зааснаар мэдлэг, дадлагад суурилж “бяцхан тариалалт”-ыг туршиж улмаар өрхийн аж ахуй эрхлэх амьдрах ухаанд суралцах юм.

 

Мөн “Марчаахай” хүүхдийн IQ сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх хүүхэлдэйн анимэйшн, видео 130 гаруй контентыг агуулсан хүүхдийн боловсролын онлайн системд нэвтрэх эрхийн бичиг “Инновацийн бэлэг”-ийн surprise болж байна. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын бага ангийн багш нарын сургалтын хэрэглэгдэхүүн, сурагчдын бие даах чадварыг нэмэгдүүлсэн хүүхдийн хүүхэлдэйн анхны контентийг багш нар хичээлийн хэрэглэгдэхүүнд үнэгүй ашиглана. Нэг үгээр орчин үеийн шинэ дэвшилтэт технологиор дамжуулж Монголын өв соёл, уламжлалыг хадгалсан онлайн контентийн шинэ урсгал, шинэ үйлчилгээ боловсролын салбарт нэвтрэх боломжтой болно.

 

Ийнхүү эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд бүтээгдсэн инновацийн бүтээгдэхүүн түгээн дэлгэрүүлэлтээр боловсролын салбарт ажиллаж буй 21 аймаг, нийслэл, орон нутгаас хүрэлцэн ирсэн багш нарт очлоо.

ШУТСангийн санхүүжилтийн үр дүнд бий болсон “Вioрlus-барагшун”-ы 2 нэрийн, “Dr.Baatar” олон найрлагат эмчилгээний цай, “Омега” хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, “Давирхай” эмчилгээний 3 төрлийн тос, “Ганган” үс эмчилгээний иж бүрдэл, анагаах чадалтай эмчилгээний “Зөгийн бал”, “Цэцгийн тоос”, “Эко лаа”, яс сийрэгжилтийн эсрэг "Остeкальци", ургамлын харшил, астма, уушиг эмчлэх царцааны "Акритракт" бэлдмэл “Инновацийн бэлэг”-ийн багцад багтсан юм.

 

   

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа өндөр ач холбогдолтой Монголын багш нарын YII их хурлыг дэмжиж, мөн Засгийн газрын “Эх оронч худалдан авалт”-ыг үйл ажиллагаараа уриалсан Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, Анагаах ухааны хүрээлэнгийн “Гарааны Дерма лаб” ХХК, Мал эмнэлгийн хүрээлэнгийн “Гарааны рецептор” ХХК, Хөдөө аж ахуйн их сургуулийн “Гарааны Мэргэн харгиа” ХХК, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, “Армано” ТӨҮГ, “Одь тан” ХХК, "Шинэ ангирт" ХХК, "Сүүлэнхүү" ХХК, “Марчаахай” НҮТББ-ын захирал, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн, докторууддаа 47 мянга гаруй багш нарын төлөөлөл болсон 850 шилдэг багш, удирдах ажилтан, 23 жилийн дараа их хурлыг дахин сэргээн зохион байгуулсан Ажлын хэсгийн гишүүдийн өмнөөс Шинжлэх ухаан технологийн сангийн хамт олон хамтран ажилласанд талхархал илэрхийлье.

 

БСШУСЯ, ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.