Улсын захиалгат төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, нээлттэй танилцуулга болж, “санамж бичиг” солилцов


618

Нийтэлсэн

19.04.15

Share

ШУТСангийн хамт олон монгол инновацийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлын хүрээнд шинэ мэдлэг, технологийн дэвшил, үр дүнтэй танилцах зорилгоор Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “САМО” институтэд өнөөдөр /2019.04.10-ны өдөр/ зочиллоо.

 

 

 


Тус институт үндэсний үйлдвэрлэгч "Тайж" группийн эрдэм шинжилгээний суурь судалгааг гүйцэтгэдэг эрдэмтэн, судлаачдын багаас бүрдсэн салбар нэгж юм.

Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц гарал үүсэл тодорхойгүй эрүүл бус хүнсний бүтээгдэхүүнээс дэлхий нийтээрээ татгалцаж, хил гаалиа чангатгасан өнөө цагт ОХУ-ын хүнсний зах зээлд 2025 он хүртэл урт хугацааны гэрээний нөхцөлтэйгээр "Тайж" нэрийн мах, махан, нөөшилсөн бүтээгдэхүүнээ экспортлож, Монголдоо вальютын их урсгалыг хойд хөршөөс татаж чаджээ, тус групп.

Өнгөрсөн жилийн олон улсын хүнсний ЭКСПО-д дэлхийн 148 орноос шалгарч, "Тайж" монгол брэндэд "Хүрэл" мeдаль олгосон нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанарын том баталгаа болно.


“САМО” институт хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл харгалзахгүй хүссэн бүх нарийн шинжилгээ хийхээс гадна эрдэм шинжилгээ, судалгаа, боловсруулалтад түшиглэсэн үйлдвэрлэлтэй, чанар, стандартаараа олон улсын зах зээл рүү чиглэсэн шинжлэх ухаан, тeхнологид суурилсан хувийн хэвшлийн цор ганц магадлан итгэмжлэгдсэн цогц лаборатори юм. 

 

 

 

 

 

Тус лабораторийн эрдмийн зөвлөл ХХААХҮЯ-ны захиалгат “Хүнсний бүтээгдэхүүн гарган авах, боловсруулах, савлах, орчин үеийн технологи, аюулгүй байдлын үнэлгээ” төслийг амжилттай гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн ба хэрэгжүүлсэн төслийн үр дүн, эрдэм шинжилгээ судалгааны ажлын чиг хандлага, монгол инновацийг дэлхийн зах зээлд гаргах боломж нөхцөл, хүн амын эрүүл байдлыг хамгаалахад хүнсний аюулгүй талаар удирдлагууд ажил хэрэгч санал солилцов.

 

Уулзалтын дараа ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжав, “Само” институтийн захирал, доктор Г.Оюун нар “Санамж бичиг”-т гарын үсэг зурж, шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагаанд төр-хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засаг, хамтын ажиллагааны таатай орчныг бүрдүүлэх түншлэлийг эхлүүллээ.

Цаашид салбарын үйл ажиллагаанд мэргэжлийн нийгэмлэг, холбоодын оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэдгийг талууд онцолж, улсын төсвийн санхүүжилттэй төслийн сонгон шалгаруулалтын тогтолцоо, оюуны үйлдвэрлэлийг дэмжсэн төрийн цэгцтэй бодлогоор бизнeсийн салбараа дэмжих уялдаа холбоог сайжруулахад анхаарч ажиллахын чухалчлав.

 

 


Өнөөдөр зохион байгуулсан “Улсын захиалгат төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, нээлттэй танилцуулга” хамтарсан арга хэмжээ нь улсын захиалгат төслийн шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн эцсийн үр дүнг 
ЗАХИАЛАГЧ тал, САНХҮҮЖҮҮЛЭГЧ тал, ГҮЙЦЭТГЭГЧ талуудын оролцоотой нээлттэй танилцуулж хүнсний аюулгүй байдал, чанар стандартыг мөрдөх, үр дүнг практикт нэвтрүүлэх, тайлагнах, түгээн дэлгэрүүлэх, хамтран ажиллахад дутагдаж байгаа асуудлын талаар цаашид хэрэгжүүлэх олон боломжийг тодорхойлж өглөө.

Төслийн захиалагч: 
ХХААХҮЯ-ыг төлөөлж тус яамны Стратегиийн төлөвлөлт, бодлогын газрын мэргэжилтэн Ч.Долгорсүрэн
Төслийн гүйцэтгэгч: 
"Тайж" группийн ерөнхийлөгч, АҮГ ажилтан Л.Ганпүрэв
"Само" институтийн зөвлөх, доктор, дэд профессор Л.Лхагваа (49 жилийн түүхтэй уг институтийн анхны үүсгэн байгуулагч)
"Само" институтийн гүйцэтгэх захирал, доктор Г.Оюун


Төслийн санхүүжүүлэгч:
ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжав
ШУТСангийн ЗХШХ-ийн дарга Л.Батдэлгэр
ШУТСангийн МСМХ-ийн мэргэжилтэн О.Мөнхтуяа
ШУТСангийн МСМХ-ийн мэргэжилтэн Ж.Мягмарсүрэн

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.