"Инновацийн бүтээгдэхүүний  үзэсгэлэнгийн танхим"-аар ХААИС-ийн оюутнууд зочлов


532

Нийтэлсэн

19.04.17

Share

ШУТСангийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-ийг  өнөөдөр /2019.04.17/ Хөдөө аж ахуйн их сургуулийн дэргэдэх Агроэкологийн сургуулийн Байгалийн аялал жуулчлалын ангийн 3 курсийн оюутнууд Харилцаа, инноваци хичээлийн хөтөлбөрийн хүрээнд үзэж танилцав.

 

 


ХААИС-ийн Б.Баасаннамжий багшийн Харилцаа, инновац хичээлийн хөтөлбөрийн хүрээнд хүрэлцэн ирсэн оюутнуудад Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхимд байрлах монгол эрдэмтдийн ур ухаан шингэсэн 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний талаар товч танилцуулж, музейн тайлан бичихэд нэмэр болох үүднээс ШУТСангаас жил бүр эрхлэн гаргадаг Мэдээлэл сэтгүүл-2017, 2018, Инновацийн бүтээгдэхүүний каталогийг бэлэглэлээ.

 

 

Оюутнууд та бүхний цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.  

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН
 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.