“ИННОВАЦИЙН ҮЗЭСГЭЛЭН-2019” АРГА ХЭМЖЭЭНД ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД ОРОЛЦОЖ БАЙНА


489

Нийтэлсэн

19.05.08

Share

 

Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Монголын Инновацийн 7 хоног-2019”-ийн хүрээнд “Инновацийн үзэсгэлэн-2019” үзэсгэлэн энэ сарын 07,08-ны өдрүүдэд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн “Инновацийн үзэсгэлэн-2019” нь нийгэм эдийн засгийн бүхий л салбарт инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг хөгжүүлэх зорилготой явагдаж байна.

 

Үзэсгэлэнд 60 гаруй байгууллагууд оролцож байгаагаас их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнг төлөөлж Мал, аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, ХХТХүрээлэнгийн Гарааны технологийн инкубатор ХХК, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Bioplus, ХААИС-ийн Гарааны монгол экологийн бордоо ХХК, СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэн, АШУҮИС-ийн дэргэдэх гарааны компаниуд дараах инновацийн бүтээгдэхүүнийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна.

 

#Хими, химийн технологийн хүрээлэн, Гарааны технологийн инкубатор ХХК
1.    Эфирийн тос
2.    Үсний тэжээлийн тос
3.    Давирхайтай тос
4.    Ахилло
5.    Барагшун
6.    Чанданмань эрдэнэ бэлдмэл
7.    Холимог уургийн гидролизат
8.    Желатин
9.    Коллагений гидролизат
10.  Гүүний хуурай саам
11.  Гүүний хуурай сүү
12.  Үнээний хуурай сүү
13.  Хуурайшуулсан ингэний хоормог
14.  Хуурай чацаргана
15.  Бөөр цэвэрлэх цай
16.  Элэг хамгаалах цай
17.  Эрдсийн гаралтай цай гэдэс цэвэрлэх цай
18.  Кальцижуулсан монгол давс
19.  Ясны шөлний ванны бөмбөлөг
20.  Хуматон малын тэжээл
21.  Гумины бордоо
22.  Халуун хүйтэн жин
23.  Ариун комент
24.  Эмчилгээний шаврын бэлдмэл
25.  Үнсэн үрэл
26.  ДЦСтанцын үнсээр хийсэн сувиннер
27.  Амин тун
28.  Эрдэс үнэр шингээгч
29.  Эрдэс ус цэнгэгжүүлэгч
30.  Ванны давс
31.  Тэмээний чөмөгтэй давирхайтай тос
32.  Давирхайтай сүүлний тос
33.  Ариусан ях бэлдмэл
34.  Төхийн тосон хужир
35.  Ном товхимол, сэтгүүл-18 төрөл
36.  EM-1
37.  EM-a
38.  Ургамлыг АББио бэлдмэл
39.  Ургацын АББио бэлдмэл

 

#Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн
1.    Ном бүтээл -8,
2.    Кальциар баяжуулсан уурагт эрдсийн долооц
3.    Малын гаралтай уурагт тэжээлээр баяжуулсан багсармал
4.    Царгас
5.    Хорголжин
6.    Уургаар баярлаг хорголжин
7.    Альпин ямааны хуурай сүү
8.    Монгол ямааны хуурай сүү
9.    Хангай үйлдвэрийн болон тал нутгийн цагаан хонины ноосны загвар
10.  Тэжээлийн олон наст үрийн соортууд 
11.  Альпин ямааны бяслаг
12.  Нутагласан бяслаг
13.  Альпин ямааны үр хөврөлийг микроскопт харуулах

 

#Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Bioplus
1.    Bioplus барагшун /Сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлэх/
2.    Урга био органик бордоо
3.    Био ариус бэлдмэл

 

#АШУИСургууль, Гарааны Наномед ХХК, Гарааны Дермалаб ХХК, Судрын тун ХХК, Язгуур увдис ХХК
1.    Розамин эм
2.    Цитромон эм
3.    Дэ-мон аппарат
4.    Бербера гели
5.    Шимт тос
6.    Ванны бөмбөлөг
7.    Органик давс
8.    Ванны давс
9.    Витамин С
10.  Антигриппин
11.  Осеокальци
12.  Антациткальци
13.  Мon-Hp оношлуур
14.  Ахизунбер
15.  Цахилзгана
16.  ДНХ-ийн хэмжээс тодосгогч
17.  Алтан гагнууртай цай
18.  Бактерийн эсрэг саван
19.  Лактоферрин
20.  Ганган үсний эмчилгээний иж бүрдэл
21.  Моn berry-антиоксидант  

 

#Соёл урлагийн их сургууль, #Соёл урлаг судлалын хүрээлэн
1.    Шашин соёл тайлбар толь
2.    Дүрслэх урлаг тайлбар толь
3.    Музей тайлбар толь
4.    Хөгжим тайлбар толь 
5.    Бүжиг тайлбар толь 

 

Үзэсгэлэнгийн 2 дахь өдөр оролцогч байгууллагуудаас инновацийн шилдэг бүтээгдэхүүн, инновацийн шилдэг үйлчилгээ, олны таашаал гэсэн 3 төрлөөр шалгаруулалтыг 15 цагаас явуулна.

 

Үзэсгэлэнд оролцогч нийт байгууллагуудын үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.
 

 

 

 

 

 

 

 
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН
 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.