"ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙГ СЭТГҮҮЛ ЗҮЙГЭЭР ДАМЖУУЛАН ОЛОН НИЙТЭД ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ" СУРГАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


405

Нийтэлсэн

19.05.16

Share

Шинжлэх ухаан технологийн сангаас санаачлан “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙГ СЭТГҮҮЛ ЗҮЙГЭЭР ДАМЖУУЛАН ОЛОН НИЙТЭД ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ" сэдэвт шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбар дундын сургалт-хэлэлцүүлэг, хамтын ажиллагааны уулзалтыг өнөөдөр /2019.05.16/ БСШУСЯам, Шинжлэх ухааны академи, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран зохион байгуулав.  
Хамтын ажиллагааны уулзалтад БСШУСЯамны ШУТБГазрын дарга С.Мөнхбат, Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжав, МСМХэлтсийн дарга О.Билгүүн, ШУА-ийн ЭНБД, академич Б.Авид, Монголын номын сангийн консорциумын УЗ-ийн дарга Л.Гантулга зэрэг албаны хүмүүс болон Монголын хэвлэл мэдээллийн байгууллага ТВ, сайт, өдөр тутмын сонины сэтгүүлчид, ЭШХүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын 60 гаруй төлөөлөл оролцлоо. 
Шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилт, эрдэмтдийн инновацийн бүтээлч үйлдвэрлэлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн оролцоо чухал төдийгүй хэлэлцүүлгийг: 
• Шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, эрдэмтэн судлаачдын бүтээлийг түгээн дэлгэрүүлж, олон түмэнд хүргэх, шинжлэх ухаанч сэтгүүл зүйн нийгмийн хариуцлагыг бий болгох, 
• Нийгмийн хөгжилд үнэ цэнээ өгөх шинжлэх ухаан, сэтгүүл зүйн салбар дундын хамтын ажиллагааг эхлүүлэх,
• Шинжлэх ухаан, эрдэмтэд, олон нийтийн хоорондын гүүр болох шинжлэх ухааны сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулсан юм.

 
 



Лекц, хэлэлцүүлгийн үеэр 9 зочин илтгэгчийн илтгэл тавигдсан.

1. “Шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийн хандлага” 
ШУА-ийн ЭНБД, академич Б.АВИД (Sc.D) Илтгэл татах

2. "Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн онлайн платформ (MongoliaJOL)-ын танилцуулга” 
Монголын номын сангийн консорциумын УЗ-ийн дарга Л.ГАНТУЛГА (MongoliaJOL)-ын менежер Илтгэл татах

3. “Сэтгүүлчдийг шинжлэх ухааны чиглэлээр мэргэшүүлэх боломж сургалтын арга хэлбэр” 
МУИС, Сэтгүүл зүйн тэнхим, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн М.ЗУЛЬКАФИЛЬ (Sc.D) Илтгэл татах

4.“Монгол эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан сурталчлах арга зам”
АШУҮИС, Инноваци, технологи дамжуулах төвийн дарга З.ОТГОН  /ITI Consulting ХХК-ийн захирал/ Илтгэл татах

5.“Рекомбинант технологиор а-интерфероныг үйлдвэрлэл”
МУИС, Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч О.ОДГЭРЭЛ (Рh.D) Илтгэл татах

6. “Хэвлэл мэдээллийн салбар дахь инновацийн ирээдүй” “Боловсрол соёл, мэдээллийн гүүр”
ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Б.ГАЛААРИД (Рh.D)

7.“Инноваци, түүнийг хэмжих нь” СЭЗИС, дэд профессор Г.Батхуяг (Рh.D) 
/ЗГХЭГ-ын антрепренершип болон инноваци хариуцсан зөвлөх/ Илтгэл татах

8. “Шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтыг таниулан сурталчлахад сэтгүүлчдийн үүрэг”
Монголын Шинжпэх ухааны сэтгүүлчдийн клубын Захирал, профессор Ш.БАТМӨНХ (Рh.D)

9. “Шинжлэх ухааны манлайллыг бий болгоход сэтгүүл зүйн үүрэг”  Илтгэл татах
МСНЭ, Мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд ерөнхийлөгч, сэтгүүлч З.БОРГИЛМАА /“Өглөөний сонин”-ы эрхлэгч/

Илтгэлүүдийн дараа асуулт хариулт хэлэлцүүлэг маш эрчимтэй өрнөлөө. Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-тай танилцан, болон Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эмчийн үзлэг оношлогоонд хамрагдаж шинжлэх ухааныг сэтгүүл зүйтэй хэрхэн уялдуулж холбож болох талаар өөр өөрийн санал бодлыг хуваалцан, олон чухал саналууд, санаачлагуудыг дэвшүүллээ.  Үүнд
• ШУТСангийн төслийн үр дүнгүүдийг сэтгүүлчдэд тогтмол хүргэх;
• Эрдэмтдийн цуврал ярилцлагуудыг зохион байгуулахад гүүр болж ажиллах;
• Шинжлэх ухааны талаарх сошиал болон телевизийн контентүүд бэлтгэхэд хамтран ажиллах; 
• Энэхүү арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
• Шинжлэх ухаанаар мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх; 
• Сэтгүүлчдийг бэлтгэн гаргадаг их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт шинжлэх ухааны хичээл ордог байх; 
• Эрдэм шинжилгээний байгууллагын залуу судлаачид судлагааны ажлаа тайлагнах бичих ур чадвартай болох тал дээр анхаарах зэрэг олон асуудлыг хөндлөө.
Хэвлэл мэдээллийн 20 гаруй сэтгүүлчид хагас өдөр шинжлэх ухааны чиглэлээр эрдэмтэн судлаачидтай хамтран номын дуу сонсож, шинжлэх ухааны сэтгүүл зүйг хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.
Шинжлэх ухааныг дэмжигч хэвлэл мэдээлэл:
1. МонЦаМэ агентлаг
2. МҮОНР-ийн “Хурд” агентлаг
3. Өдрийн сонин
4. Өнөөдөр сонин
5. Үндэсний шуудан
6. Сэрүүлэг сонин
7. Ардчилал таймс
8. Өглөөний сонин
9. Зууны мэдээ
10. Mass.mn шууд нэвтрүүлэг
11. Gereg.mn
12. Eagle.mn
13. Zindaa.mn
14. News.mn
15. inews.mn
16. 24 barimt.mn
17. Infomongol.mn
18. Olloo.mn
19. Чөлөөт сэтгүүлч Д.Энхболдбаатар
20. Чөлөөт сэтгүүлч О.Энхжавхлан
21. Чөлөөт сэтгүүлч Ч.Өлзий дэлгэр
22. ШУА-ийн дэргэдэх “Эрдэм” студи
Эрдэм шинжилгээний байгууллага:
1. УАУТХ
2. АУЭДС
3. АШУҮИС
4. ХААИС
5. НЭМҮТ
6. ХХТХ
7. ШУА

8. МОНОС ГРУПП
Арга хэмжээг хүндэтгэн ирж дэмжин оролцсон хэвлэл мэдээллийн сэтгүүлч, эрдэм шинжилгээний байгууллагын судлаач, өргөн далайцтай мэдлэг өгсөн илтгэгч нартаа ажлын амжилт хүсье.

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.