Итгэмжлэн хадгалагч “Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг мана-4 танг орчин үеийн эмийн хэлбэрт шилжүүлэх нь” суурь, хавсарга судалгааны грант төслийн тайланг хүлээн авлаа


834

Нийтэлсэн

19.05.17

Share

“Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан” өнөөдөр /2019.05.17/ “Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг мана-4 танг орчин үеийн эмийн хэлбэрт шилжүүлэх нь” суурь, хавсарга судалгааны грант төслийн тайланг хүлээн авлаа. 


МУ-ын Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3.1.6 “грант” гэж иргэн, хуулийн этгээд, гадаадын болон олон улсын байгууллага урьдчилсан нөхцөл, болзол тавьсаны үндсэн дээр тодорхой судалгаа, шинжилгээний ажил явуулах зориулалтаар шинжлэх ухааны үйл ажиллагаанд оролцогчдод буцалтгүй олгож байгаа мөнгөн болон бусад хөрөнгийг ойлгоно.

 

Төслийн гүйцэтгэгч Ч.Эрдэнэчимэг грант төслийн тайлангаа ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжавт товч танилцуулж, төслийн үр дүнгээ "Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим"-д байршуулав.

 

 

 

Суурь, хавсарга судалгааны грант төслийн товч танилцуулга

Захиалагчийн нэр: Шинжлэх ухааны академи
Төслийн нэр: “Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг мана-4 танг орчин үеийн эмийн хэлбэрт шилжүүлэх нь” суурь, хавсарга судалгааны грант
Төслийн хугацаа: 2017-2018 он
Төслийн удирдагч: Ч.Чимэдрагчаа МАУА-ны гишүүн, АУ-ны доктор, профессор,
Гүйцэтгэгчид: Гарааны цахирам ХХК, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, Б.Дэжидмаа, Ч.Эрдэнэчимэг, Л.Батхүү

 

Төслийн үр дүн: 

  1. Эрдэм шинжилгээний өгүүлэл- 1,
  2. Эрдэм шинжилгээний илтгэл- 6, үүнээс: гадаадад-2, дотоодод- 4
  3. Уламжлалт анагаах ухааны эмнэл зүйн практикт хамгийн түгээмэл хэрэглэгддэг Мана-4 жороос дархлаа дэмжих,  үрэвслийн эсрэг нөлөөтэй Иммунофлю уусдаг мөхлөгийг гарган авч химийн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулж найрлагыг судлан тогтоох, шалган баталгаажуулах үзүүлэлтийг боловсруулах судалгааг явуулж, үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийн төсөл боловсруулан гаргасан.
  4. Мана-4 жороос гарган авсан Иммунофлю мөхлөгийг гарган авах технологийн судалгааг хэрэгжүүлж орчин эмийн хэлбэрт  шилжүүлж улмаар технологийн зааврыг боловсруулан батлуулах судалгааг явуулж эм үйлдвэрлэлд нэвтрэх нөхцлийг бүрдүүлсэн.
  5. Иммунофлю мөхлөгийн үйлдлийн механизмыг тайлах фармакологийн судалгааг хэрэгжүүлж эмнэлзүйд хэрэглэх нотолгоонд суурилсан үндэслэл боловсруулан улмаар хэрэглэх зааврыг батлуулан эмнэл зүйн судалгаанд шилжүүлэх боломжтой болсон.

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.