Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим"-аар  ХААИС-ийн Мал, аж ахуйн биотехнологийн 3 курсийн оюутнууд зочиллоо


699

Нийтэлсэн

19.05.21

Share

ШУТСангийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-ийг өнөөдөр /2019.05.21/ Хөдөө аж ахуйн их сургуулийн дэргэдэх Агроэкологийн сургуулийн Мал аж ахуйн биотехнологийн 3 курсийн оюутнууд Генийн инженерчлэл хичээлийн хөтөлбөрийн хүрээнд үзэж танилцав. 

 

 


ХААИС-ийн В.Энхчимэг багшийн Генийн инженерчлэл хичээлийн хөтөлбөрийн хүрээнд хүрэлцэн ирсэн оюутнуудад Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхимд байрлах монгол эрдэмтдийн ур ухаан шингэсэн 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний талаар товч танилцуулахын зэрэгцээ Мэдээллийн танхимын үйл ажиллагааг сонирхуулж, ШУТСангаас жил бүр эрхлэн гаргадаг Мэдээлэл сэтгүүлийн 2018 оны дугаарыг бэлэглэлээ.

 

 

 

 

 

 

 

Оюутнууд та бүхний цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.  

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН
 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.