Итгэмжлэн хадгалагч суурь, хавсарга судалгааны грант төслийн тайланг хүлээн авлаа


401

Нийтэлсэн

19.06.03

Share

“Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан” 05 сарын 31-ний өдөр "ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Шагдарын Сандагийн 90 насны ойд зориулан “Монголын гадаад улс төрийн харилцаа 1850-1911” сэдэвт судалгаа" суурь, хавсарга судалгааны грант төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа.

МУ-ын Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3.1.6 “грант” гэж иргэн, хуулийн этгээд, гадаадын болон олон улсын байгууллага урьдчилсан нөхцөл, болзол тавьсны үндсэн дээр тодорхой судалгаа, шинжилгээний ажил явуулах зориулалтаар шинжлэх ухааны үйл ажиллагаанд оролцогчдод буцалтгүй олгож байгаа мөнгөн болон бусад хөрөнгийг ойлгоно.

Төслийн гүйцэтгэгч У.Загдцэсэм суурь, хавсарга судалгааны грант төслийн эрдэм шинжилгээний ажлын тайлангаа ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжавт товч танилцуулав. 


ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ш.Сандагийн мэндэлсний 90 жилийн ой 2018 онд тохиосонтой холбогдуулан түүний эрдэм шинжилгээний бүтээлийн талаар судалгаа хийж, бүтээлийн дээжээс хэвлэж эрдэмтэн судлаачдын эх хэрэглэгдэхүүн болгохыг төслийн гол зорилго болгож ажилласан. Төслийн гүйцэтгэгчид эрдэмтэн профессор Шагдарын Сандагийн “Монголын гадаад улс төрийн харилцаа 1850-1911” (1971) бүтээл нь тухайн үеийн нийгмийн үзэл сурталд таарч нийцээгүй улмаас шүүмжлэгдэж байсан, цөөн хувиар хэвлэгдсэн бүтээлүүдийн нэг бөгөөд түүнийг дахин хэвлэж, Монголын түүх, гадаад харилцаа судлалын эрдэмтэн мэргэдэд толилуулах нь цаг үеэ олсон ажил болсон хэмээн үзэж байна. 

 


 

 

Суурь, хавсарга судалгааны грант төслийн товч танилцуулга

Захиалагчийн нэр: БСШУСЯ, ШУА 
Төслийн нэр: "ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Шагдарын Сандагийн 90 насны ойд зориулан" “Монголын гадаад улс төрийн харилцаа 1850-1911” сэдэвт судалгаа" суурь хавсарга судалгааны грант төсөл
Төслийн хугацаа: 2018 /1 жил/
Төслийн удирдагч: ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Sc.D), профессор О.Батсайхан
Гүйцэтгэгч: ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан У.Загдцэсэм


Төслийн үр дүн: 

Ш.Сандаг “Монголын улс төрийн гадаад харилцаа 1850-1919”, 2018,

  • Монголын улс төрийн гадаад харилцаа (1850-1919) зохиолын тэргүүн дэвтэр,
  • “Монголд манжийн ноёрхлыг устгаж үндэснийхээ тусгаар тогтнолыг сэргээн тунхагласан нь (Богд хаант Монгол улс) 1850-1911”. Редактор академич Б.Ширэндэв,
  • Томес Алсены “Монголын империализм” хэмээх зохиолын тухай шүүмж,
  • Нэрт эрдэмтэн, доктор (Sc.D) Ш.Сандагийн тухай дурсамж.

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.