Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөхүүд ШУТСангийн үйл ажиллагаатай танилцлаа


580

Нийтэлсэн

19.06.07

Share

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын орон тооны Ахлах зөвлөх О.Батнайрамдал /Харвардын Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын магистр/, ЗГХЭГ-ын Энтрепренершип болон инноваци, хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Батхуяг /Гриффитийн их сургуулийн Энтрепренершип болон инновацийн салбарын доктор/ нар Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн хүрээнд Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагаатай 06 сарын 05-ны өдөр танилцлаа.

 

 

 

Зөвлөхүүдийг ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжав, Мэдээллийн сан, маркетингийн хэлтсийн дарга, доктор О.Билгүүн нар хүлээн авч уулзан  ШУТСангаас санхүүжсэн төслийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүнийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах, дотоодын хэрэглэгчдийн болон экспортын хэрэгцээ шаардлагад хэрхэн нийцүүлэх боломж байгаа талаар харилцан санал солилцсон ажил хэрэгч уулзалт боллоо. Уулзалтын төгсгөлд зочид Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим болон Мэдээллийн танхимын үйл ажиллагаатай танилцсан юм.

 

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.