Итгэмжлэн хадгалагч Уламжлалт жор найралтад суурилсан томуугийн эсрэг  “Дэ-мон” сироп, цөсний туулга, “Бербера” гель болон “Шимт” тосыг  туршин зохион бүтээх инновацийн төслийн эрдэм  шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа


359

Нийтэлсэн

19.07.04

Share

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу “Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан” өнөөдөр /2019.07.03/ Уламжлалт жор найралтад суурилсан томуугийн эсрэг “Дэ-мон” сироп, цөсний туулга, “Бербера” гель болон “Шимт” тосыг туршин зохион бүтээх инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа. 

 

 

МУ-ын Инновацийн тухай хуулийн 3.1.6. “инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно;

 

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын 1.4.5. “инновацийн төсөл” гэж судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд туршин нэвтрүүлэхэд чиглэсэн төслийг ойлгоно.

 

Төслийн удирдагч, доктор (Ph.D) Д.Цэнд-Аюуш эрдэм шинжилгээний ажлын тайлангаа ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжавт танилцуулж, "Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим"-д бүтээлийн дээжээс байршуулав.

Төслийн товч танилцуулга:
Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн жор найралтаас томуугийн вирүс, арьсны мөөгөнцрийн эсрэг, цөс хөөх эм бэлдмэлийг болон нүүрний тэжээлийн тосыг гарган техникийн баримт бичиг, улсын стандартыг боловсруулахад инновацийн төслийн зорилго оршсон.

  • Дэва-5 тангаас томуугийн вирусийн гаралтай уушгины цочмог үрэвсэлт өвчнүүд болон хоёрдогчоор бактерийн халдвар авч хүндэрсэн амьсгалын эрхтэн системийн эмгэгүүдийн үед  хэрэглэх “Дэ-мон” сироп эмийн хэлбэр бэлтгэсэн.
  • Шар гаа бэлдмэлээс арьсны мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй “Бербера” гелийг зохион бүтээсэн.
  • Монголын уламжлалт анагаах ухаанд цөс хөөх зорилгоор хэрэглэж ирсэн 3 найрлага бүхий тангийн жор найрлагад үндэслэн өвчтөн хэрэглэхэд тохиромжой, гаж нөлөө багатай, цөс хөөх үйлдэл бүхий уусгаж хэрэглэдэг мөхлөг эмийн хэлбэрийг гаргасан.
  • Томуугийн вирүс, арьсны мөөгөнцрийн эсрэг болон цөс хөөх эм, бэлдмэлийг гарган, технологийн заавар, улсын стандартын төслийг боловсруулан батлуулсан.
  • Хонины сүүлний тосноос ханаагүй тосыг ялган авч “Шимт” нүүрний тэжээлийн тос үйлдвэрлэн сүүлний ханаагүй тосыг үе мөчний өвчинд хэрэглэх тосон түрхэцийн суурь бодисоор туршсан. 

Захиалагчийн нэр: БCШУСЯам

Төслийн хугацаа: 2016 – 2018 он

Төслийн удирдагч: Д.Цэнд-Аюуш АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Монгол анагаах ухаан судлалын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор (PhD), дэд профессор

Гүйцэтгэгч байгууллага:

  • Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэн,
  • Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль 

Гүйцэтгэгчид: 

  • Ч.Чимэдрагчаа УАУТХ-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор,
  • Н.Оюунцэцэг АШУҮИС, МАУОУС, Уламжлалт заслын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор,
  • Б.Гэрэлтү ӨМӨЗО, Өвөр Монголын их сургууль, доктор, профессор,
  • Сабине Глазл Австри улс, Вены их сургууль, Фармакогнозийн институт, доктор, профессор,
  • Асеева Т.А. ОХУ-ын ШУА, Сибирийн салбар, Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн, доктор, профессор,
  • Х.Даариймаа АШУҮИС, Эмзүйн сургуулийн багш, ЭЗУ-ны доктор, дэд профессор,
  • Д.Жамбанинж АШУҮИС, Эмзүйн сургуулийн багш, ЭЗУ-ны доктор,
  • О.Отгонтогоо АШУҮИС, Дархан-уул АУС, ЭЗУ-ны доктор.

Төслийн үр дүн: 

  1. Уламжлалт жор найралтад суурилсан томуугийн эсрэг “Дэ-мон” сиропыг туршин үйлдвэрлэх судалгаа /тайлан, стандартын төсөл, технологийн заавар/
  2. “Цөсний туулга” мөхлөг эмийг туршин үйлдвэрлэх /тайлан, стандартын төсөл, технологийн заавар/
  3. “Дэ-мон” сироп, “Цөсний туулга” мөхлөг шинэ эмүүдийн технологийн заавар, улсын стандартын төсөл, фармакопейн өгүүллийн төсөл боловсруулан батлуулах /тайлан, стандартын төсөл, технологийн заавар/
  4. Арьсны мөөгөнцрийн эсрэг “Бербера” гелэн саванг туршин үйлдвэрлэх /тайлан, стандартын төсөл, технологийн заавар/
  5. Хонины сүүлний тосноос ханаагүй тосыг ялган авч “Шимт” нүүрний тэжээлийн тос үйлдвэрлэх /тайлан, стандартын төсөл, технологийн заавар/
  6. Хонины сүүлний ханаагүй тосыг үе мөчний өвчинд хэрэглэх тосон түрхэцийн суурь бодисоор туршин үйлдвэрлэх /тайлан, стандартын төсөл, технологийн заавар/
  7. Арьсны мөөгөнцрийн эсрэг “Бербера” гелэн саван, “Шимт” тосны технологийн заавар, улсын стандартын төсөл боловсруулан батлуулах /тайлан, стандартын төсөл, технологийн заавар/
  8. Гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлд төслийн үр дүнгээр өгүүлэл нийтлүүлэх /ЭШ өгүүлэл – 3, илтгэл - 4/
  9. Шинэ эм, бүтээгдэхүүнийг эмнэлзүйд хэрэглэх заавар, зөвлөмжийг гаргах /“Дэ-мон” сироп, “Цөсний туулга” нэртэй мөхлөг эм, “Бербера” гель, “Шимт” тос зэргийг хэрэглэх заавар/

 

Бүтээгдэхүүний танилцуулга:

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.