“ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ”-НД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА


370

Нийтэлсэн

19.07.10

Share

Шинжлэх ухаан технологийн сангийн захирал С.Намсрайжав Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн нар “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үзэг зурав. 
ШУТСан нь 2017 онд  улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон биет бус хоёр бүтээлийг үнэлж монгол эрдэмтдийн чансааг дэлхийн зах зээлд таниулах эхлэлийг тавьсан билээ.  
Цаашид хоёр байгууллага Монгол Улсын оюуны өмчийн харилцаа, эрх зүйн зохицуулалтаар шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдын биет болон биет бус оюуны бүтээлийг патентжуулж улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах хамгийн том хөшүүрэг болох оюуны өмчийн үнэлгээний ажлыг тогтмолжуулах, лицензээр ашиглах, технологи дамжуулах тогтолцоог бүрдүүлэхэд анхааран ажиллах юм.
Улс хувьсгалын баяр наадмын өмнөх энэ өдөр буюу 2019.07.10-нд харилцан солилцсон “Хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд дараах ажлыг хамтран хэрэгжүүлэх боллоо.

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.