“ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ” МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО


254

Нийтэлсэн

19.08.22

Share

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хичээлийн шинэ жилийг угтан “Хичээл эхэллээ” мэдээлэл өгөх нээлттэй өдөр арга хэмжээг 2019 оны 08 сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 

Өдөрлөгт БСШУСЯамны харьяа төрийн 20 гаруй байгууллагууд оролцож ерөнхий боловсролын сурагчдын сурах бичиг, дүрэмт хувцасны талаарх мэдээлэл, ерөнхий боловсролын сурагчдын мэргэжил сонголтын талаар зөвлөмж, элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын дүн, холбогдох мэдээлэл, нээлттэй даалгаврын сангийн системийн үйл ажиллагаа, технологийн мэдээллийн санг онлайн хэлбэрт шилжүүлсэн талаар, Оюутны хөгжлийн зээл, сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийн талаарх зөвлөгөө, мэдээллийг хүргэсэн юм.

 

 

Мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөгт Шинжлэх ухаан технологийн сан нь технологийн мэдээллийн сангаа онлайн хэлбэрт шилжүүлсэн талаар мэдээлэл өгч, үйл ажиллагааны чиглэлээ танилцуулав. Мөн энэ үеэр төслийн үр дүнд гарсан хүүхдэд зориулсан 25 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулсан бөгөөд Марчаахай ХХК, Монхимо ХХК, Гарааны Мэргэн харгиа ХХКомпаний төлөөлөл хамтран оролцож эцэг, эх, сурагч, оюутнуудад өөрсдийн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 

 

 

 

 

 

Өдөрлөгт БСШУСЯамны харьяа төрийн 20 гаруй байгууллагууд оролцов.

#Шинжлэх ухаан технологийн сан

#Соёл урлагийн газар

#Үндэсний урлагийн их театр

#Чойжин ламын сүм музей

#Улсын хүүхэлдэйн театр

#Улсын драмын эрдмийн театр

#Улсын дуурь бичгийн эрдмийн театр

#Улсын филармон

#Үндэсний номын сан

#Богд хааны ордон музей

#Театрын музей

#Хүүхдийн төв номын сан

#Үндэсний музей

#Байгалийн түүхий музей

#Дүрслэх урлагийн музей

#Уран зургийн галерей

#Боловсролын хүрээлэн

#Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл

#Насан туршийн боловсролын үндэсний төв

#Боловсролын үнэлгээний төв

#Багшийн мэргэжил дээшлүүлэх институт.

 

 

 

 

 

 

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.