2020 ОНООС ХЭРЭГЖҮҮЛЭХ МОНГОЛ-БЕЛАРУСИЙН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА


132

Нийтэлсэн

19.08.28

Share

2020 оноос хэрэгжүүлэх Монгол-Беларусийн хамтарсан судалгааны

төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
 

Материал авч эхлэх  2019-09-15 09:00:00.0
Материал авч дуусах 2019-11-14 18:00:00.0
Зарласан төслийн төрөл Гадаадтай хамтарсан төсөл
Төлөв  ЯВАГДАЖ БАЙГАА

 

Төслийн дэлгэрэнгүй мэдээ:
      Монгол Улс, Беларусь Улс хоорондын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС), Беларусийн суурь судалгааны сан (БССС) хооронд байгуулсан санамж бичгийн дагуу 2020-2022 онд хамтарсан төслийн уралдааныг зарлаж байна.

 

Хамтарсан төслийн чиглэлүүд:

 Хамтарсан судалгааны төсөл хоёр талын сонирхолд нийцсэн, Монгол - Беларусийн эрдэмтдийн хамтран гүйцэтгэх дараах салбаруудын ажлууд байна:

  • Физик, математик, мэдээлэл зүй;
  • Техникийн шинжлэх ухаан;
  • Хими, дэлхий судлал;
  • Анагаах ухаан, эм судлал;
  • Газар тариалан, биологийн шинжлэх ухаан;
  • Хүмүүнлэг болон нийгмийн шинжлэх ухаан.

 

Сонгон шалгаруулалтын нөхцөл:
      Монголын талын төслийн саналыг БСШУСЯ-ШУТС, Беларусийн талын төслийг БССС тус тус хүлээн авна. Төсөл шалгаруулах уралдаанд оролцогч хоёр талын хамтарсан төслийн нэр адил байх ба Монгол, Беларусийн эрдэмтэд өөрсдийн төслийн агуулгыг урьдчилан тохиролцож, талуудын оролцоог тодорхой болгосон байна. Хоёр талд бүртгүүлээгүй болон хугацаа хожимдсон, материалын бүрдэлт дутуу төслийг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй. Хоёр талын дэмжлэг хүлээсэн төслийн тус тусын санхүүжилтийг БССС болон Монгол Улсын БСШУСЯ хариуцна. Хамтарсан төслийг гүйцэтгэх хугацаа 2 жил байна.

 

Төслийн материал бүрдүүлэх, төсөл ирүүлэх, шалгаруулах хугацаа:
      Төсөл хэрэгжүүлэгч монгол талын төслийг 2019 оны 09 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2019 оны 11 дугаар сарын 14-ны өдөр хүртэл БСШУСЯ-ны http://project.edu.mn хаягаар цахимаар өргөн мэдүүлнэ. Төслийн уралдаанд ирүүлсэн саналын сонгон шалгаруулалтыг “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу явуулж, эцсийн сонгон шалгаруулалтыг Беларусийн талтай хамтран гаргана.

 

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар (51)-263181

 

Беларусийн суурь судалгааны сангийн хамтарсан төслийн сонгон шалгаруулалтын зарлалын линк: http://fond.bas-net.by/if215_.html 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.