ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧ НАРЫН ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ “ШИНЖЛЭХ УХААН-САНХҮҮЖИЛТ-ИННОВАЦИ” СЭДВИЙГ ХӨНДЛӨӨ


275

Нийтэлсэн

19.09.05

Share

"ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛЧДЫН АНХДУГААР ИХ ХУРАЛ"-ыг угтаж эрдэм шинжилгээний байгууллагын төсвийн шууд захирагч, эрдэмтэн, судлаач, бодлого тодорхойлогчдын төлөөлөл оролцсон зангиагүй уулзалтыг ШУТСангаас /2019.09.02/ зохион байгуулав.
Энэ удаагийн урилгатай зочдоор оролцсон шинжлэх ухаан, технологийн салбарын эрдэмтэн, профессор, академич, эдийн засагч, ай ти хөгжүүлэгч нар өөрсдийн байр сууриа олон өнцөг, гаргалгаатай ярилцсан ба шинжлэх ухааны хөгжлийн хандлагын нэг л огтлолцол дээр тулж очив. Энэхүү огтлолцол төр, засгийн зөв шийдвэр, төсвийн санхүүжилт байлаа.
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны бай
гууллага үүсч хөгжсөний 98 жилийн хугацаанд тохиож буй "ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛЧДЫН АНХДУГААР ИХ ХУРАЛ" 2019 оны 09 сарын 26-27-нд болно. Тус хурлаар шинжлэх ухаан, технологийн салбарын асуудалд төр, засаг ялангуяа улстөрчдөөс дэмжлэг авах хэмжээнд оруулах “ШИНЖЛЭХ УХААН-САНХҮҮЖИЛТ-ИННОВАЦИ”-ийн эргэн тойрон дахь энэ удаагийн захирлуудын уулзалт эхлэл нь ч биш, төгсгөл нь ч бус юм.
Тиймээс нэг бус удаа дахин алсын хараатай сайн төлөвлөж, эцсийн үр дүнд хүрэх байдлаар зохион байгуулалт дор асуудлаа нухацтай ярилцаж, шинжлэх ухааны манлайллыг гаргаж тавихыг "Зангиагүй уулзалт"-д хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаачид хүсэж, зорьж, анхаарлаа хандуулахыг чухалчиллаа.
Улс орны хөгжлийг түргэтгэхэд шинжлэх ухааны судалгаа, туршилт, нотолгоонд суурилсан инновацийг бүтээгч эрдэмтэн, судлаачдын багийн нэгдсэн ажиллагаа чухлаас гадна зөв менежменттэй санхүүгийн хөшүүрэг голлох үүрэгтэй гэдгийг оролцогчид онцолж байв.
Засгийн газрын хүрээнд тогтоол батлуулах хэмжээнд шинжлэх ухааны асуудлыг оруулж, эцсийн үр дүнд хүрсэн байхыг шинжлэх ухааны ажилтан тодотголтой эрдэм шинжилгээний байгууллагын удирдлагууд төдийгүй манай өнөөдрийн салбар салбарын урилгатай зочид чөлөөт ярилцлагаар гаргаж тавихыг зорьж дараахь асуудлыг хөндсөн юм. Үүнд:
•Монгол улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын санхүүжилтийг сайжруулах арга замууд;
•Монгол эрдэмтдийн мэдлэгт суурилсан оюуны бүтээлийг дотоод, гадаадын зах зээлд нэвтрүүлэхэд төсөв, санхүү, хуваарилалтын бодлогын зөв менежмент нэвтрүүлэх;

 

 

 

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.