“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ээр "А" үнэлгээ авлаа


344

Нийтэлсэн

19.10.22

Share

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоол, “Улсын үзлэг зохион байгуулах тухай”, Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийн дагуу “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг” Шинжлэх ухаан технологийн санд 2019 оны 10 дугаар сарын 14-16 өдрүүдэд явагдлаа.

 

 

Улсын үзлэгийн ажлын хэсэгт Архивын ерөнхий газрын улсын хяналтын ахлах байцаагч Н.Оюунсүрэн, Нийслэлийн архивын газрын дарга, улсын хяналтын байцаагч С.Гаваа, Төрийн албаны зөвлөлийн мэргэжилтэн Ц.Галбадрах, Нийслэлийн мэдээлэл технологийн хэлтсийн мэргэжилтэн Даваахүү нар ажиллав. Ажлын хэсэг "Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг дүгнэх", "Байгууллагын архивын ажлыг дүгнэх", "Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг дүгнэх", "Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахим сан бүрдүүлж буй ажлыг дүгнэх" гэсэн үндсэн 4 үзүүлэлтийг хэрхэн хангаж буй байдал, хэрэгжилтийг тооцож, хүрсэн үр дүн болон биелэлтийг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм. Ажлын хэсгийн үнэлгээ:

 

 

  • Байгууллагын архивын ажлыг дүгнэх үзүүлэлт - 92.8 хувь,   
  • Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг дүгнэх үзүүлэлт - 86.8 хувь,
  • Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг дүгнэх - 89.2 хувь,              
  • Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахим сан бүрдүүлж буй ажлыг дүгнэх үзүүлэлт - 94.7 хувьтай тус тус дүгнэгдэж, 

Байгууллагын үйл ажиллагааг дүгнэсэн дөрвөн үзүүлэлтийн нэгдсэн дүн 90.8 хувийн үнэлгээгээр амжилттай дүгнэгдлээ.  
 

 

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.