БНХАУ-ЫН ҮНДЭСНИЙ БАЙГАЛИЙН УХААНЫ САНТАЙ  ХАМТАРСАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ


387

Нийтэлсэн

19.11.28

Share

Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Сан болон БНХАУ-ын Үндэсний Байгалийн Ухааны Сангийн хооронд 2017 оны 07 сарын 03-ны өдөр хамтын ажиллагааны харилцан ойлголцлын Санамж Бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд 2018 оны 11 сараас, 2019 оны 1 сард хоёр сангийн хамтарсан төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж, байгалийн ухааны чиглэлийн төслийн саналуудыг хүлээн авсан. Монгол талын урьдчилсан сонгон шалгаруулалтыг 2019 оны 10 сард зохион байгуулж хоёр талын хамтарсан хурлыг 10 сарын 29-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотноо амжилттай зохион байгууллаа.

Хуралд Монголын талаас БСШУСЯамны Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал М.Тунгалаг, ШУТСангийн Мэдээллийн сан, маркетингийн хэлтсийн дарга О.Билгүүн нар, Хятадын талаас БНХАУ-ын Үндэсний байгалийн ухааны сангийн Гадаад харилцааны газрын дарга Яанг Жунлин, Ази-Африк болон Олон улсын байгууллагуудыг хариуцсан хэлтсийн дарга Сүн Шуна, тус газар, хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд оролцов.      

 

 

Хурлаар 2 талаас хамгийн өндөр оноо авсан буюу эрэмбэлэгдсэн төслүүдийг хэлэлцэж салбар, мэргэжлийн ур чадвар, гарах үр дүн, улс орны тэргүүлэх чиглэлийг харгалзан 5 хамтарсан төслийг эцсийн байдлаар сонгон шалгарууллаа.  2019 онд шалгарсан хамтарсан төсөл тус бүрийн санхүүжилт нь БНХАУ-ын талаас 2 сая юань, Монгол Улсын зүгээс 14 сая төгрөг байх юм. Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн сан болон БНХАУ-ын Үндэсний Байгалийн Ухааны Сангийн хамтарсан төслийг жил бүр 5-аас доошгүй төслийг сонгон шалгаруулахаар тохиролцов. Мөн хамтарсан төсөлд гуравдагч болон дөрөвдөгч орнууд нэмж оролцвол БНХАУ-ын тал санхүүжилт болон хамтарсан төслийн тоогоо нэмэгдүүлэх боломжтойг албан ёсоор мэдэгдлээ.         

 

2019 онд Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн сангийн хувьд нэгэн шинэ хуудас нээгдэж хоёр сангийн хоорондын хамтарсан төслийн шинэ ангилалтай боллоо. 
Эхний жил дараах 5 хамтарсан төсөл шалгарлаа:

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.