“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ 2019” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД


298

Нийтэлсэн

19.12.02

Share

“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн хүрээнд жил бүр “Шинжлэх ухаан, технологи, инноваци”-ийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд “Шилдэг бүтээл”-ийн шагнал нь Монгол улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болохуйц орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэл бүхий, бүтээмж өндөр үзүүлэлтээр шалгаруулдаг билээ. 


Энэ жилийн хувьд БСШУСЯам, Шинжлэх ухаан технологийн сангаас 2019 онд хамтран зохион байгуулж, оролцсон Шинжлэх ухаан, технологи, инновацийн 4 үзэсгэлэнгийн инновацийн бүтээлүүдээс сонгон шалгаруулалт хийсэн. Доорх 4 удаагийн үзэсгэлэнд давхардсан тоогоор 73 байгууллагын 552 орчим бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан сурталчилсан байна. 

  1. БСШУСЯ-наас  5 дахь жилдээ зохион байгуулсан “Монголын Инновацийн 7 хоног-2019”-ийн хүрээнд “Инновацийн үзэсгэлэн-2019” үзэсгэлэн 5 сарын 07, 08-ны өдрүүдэд МҮХҮТ-нд зохион байгуулсан.
  2. “Монгол-Хятадын Эскпо” арга хэмжээ 2019 оны 09 сарын 6-10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны нийслэл Хөх хот, мөн Улаанцав, Тунглио хотуудад зохион байгуулагдсан бөгөөд Шинжлэх ухаан, технологийн салбарын үзэсгэлэн, яармаг Улаанцав хотод боллоо. Шинжлэх ухаан, технологийн салбарыг төлөөлж энэ удаа 9 байгууллагын 8 судлаачид эрдэм шинжилгээний байгууллагын мэдлэг, оюун шингэсэн 80 гаруй нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүнийг танилцуулж, үзэсгэлэнд оролцсон.
  3. 2019 оны 09 сарын 10-13-ны өдрүүдэд БНХАУ-ын /Манжуур/ Хойд бүсийн Олон улсын шинжлэх ухаан, технологийн 16 дахь удаагийн үзэсгэлэнд манай эрдэм шинжилгээний байгууллагыг төлөөлж 19 байгууллага, 122 бүтээгдэхүүний нэр төрлөөр оролцсон.
  4. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ын хүрээнд “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2019” үзэсгэлэнг 2019 оны 09 сарын 26, 27-ны өдрүүдэд БСШУСЯ, Шинжлэх ухаан технологийн сан хамтран зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд төрийн болон төрийн бус өмчийн эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, аж ахуйн нэгж, гарааны компани нийт 45 орчим байгууллага судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон 350 орчим бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ оролцсон юм. 

 

Инновацийн үзэсгэлэнд оролцсон байгууллагуудаас 2019 оны инновацийн шилдэг бүтээлд нэрээ дэвшүүлэх “Санал хуудас”-ыг бүх ЭШБ-ын удирдлагад хүргүүлснээс энэ жилийн шилдэг инновацийн бүтээлд  хүрээлэн, гарааны компани, хувийн хэвшлийн төлөөллөөс 7 байгууллага 16 бүтээлээ шилдэг инноваци номинацид нэр дэвшүүлэн ирүүллээ.  ШУ-2019 арга хэмжээг зохион байгуулах комисс БСШУСЯам, ШУТСан, ШУА болон Нийслэлийн инновацийн газрын нэр бүхий төлөөлөлтэй Ажлын хэсэг байгуулж шалгаруулалтын гишүүдийн онооны эрэмбээр 2019 оны инновацийн шилдэг 4 номинацаар шилдгүүдийг тодрууллаа.

  

1. “ШИЛДГИЙН ШИЛДЭГ ИННОВАЦИ” НОМИНАЦ

 

МУИСургуулийн дэргэдэх “Гарааны дижитал солюшнс” ХХКомпаний захирал, доктор, профессор А.Энхбаярын “Виртуал симуляторын цогц системийн удирдлагын дэлгэц” бүтээл.

Дэвшилтэт технологи: Олон хэрэглэгч бүхий уул уурхайн хүнд машин механизмын виртуал орчин дахь сургалтын цогц системийг Монгол улсад анх бүтээсэн бүтээл.

 

Галын аюулгүй ажиллагааны сургалтын симуляторыг ашиглах гарын авлага танилцуулга энд дарж үзнэ үү.

 

2. “ШИЛДЭГ ИННОВАЦИЙН ТЕХНОЛОГИ” НОМИНАЦ 

 

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Биохимийн лабораторийн эрхлэгч, доктор М.Баяржаргалын “Малын арьс ширнээс гарган авсан коллагений гидролизат” бүтээл.
Дэвшилтэт технологи: Эдийн Коллаген уургийг уусамтгай хэлбэрт шилжүүлсэн энэхүү бүтээгдэхүүнийг үхрийн арьс ширийг ферментээр боловсруулж үйлдвэрлэнэ. Уг технологийн дагуу 15-20 кг жинтэй нэг үхрийн арьснаас 3-3.5 кг коллагений гидролизат үйлдвэрлэх боломжтой.

 

 "Малын арьс ширнээс коллагений гидролизат гарган авах" дэвшилтэт технологийн танилцуулга энд дарж үзнэ үү.

 

3. “ШИЛДЭГ ИННОВАЦИЙН БҮТЭЭГДЭХҮҮН”  НОМИНАЦ


Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэдэх “Гарааны рецептор” ХХКомпаний захирал, доктор Я.Ганболдын Харшлын эсрэг “Акритракт” царцааны бэлдмэл бүтээл.
Дэвшилтэт технологи: “Акритракт” бэлдмэлийн эх дээж нь 4-5% чийгтэй,  82-86%-ийн хуурай бодистой, 6-8%-ийн үнстэй, 7-9%-ийн тослогтой, нийт уурагт нэгдлүүд 65% хүртэл агууламжтай, нийлмэл эфир, амид А ба В, амид 1, 2, 3 болон V төрлийн амины функционал бүлгүүд, 16 төрлийн амин хүчлүүд, B1,B2,C витаминууд, цайр, төмөр,  зэрэг элементүүдийг агуулна. Царцааны дээжийн химийн найрлага, биологийн шинж чанар, хүнсний шимт чанарт үндэслэн эм, эмийн бэлдмэл, тэжээлээс гадна хүнсний түүхий эд (экспортын) болохыг тодруулсан болно.

 

Акритракт Царцааны бэлдмэлийн танилцуулга энд дарж үзнэ үү.

 

4. ШИЛДЭГ ИННОВАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” НОМИНАЦ


ШУТИСургуулийн Багшийн хөгжлийн төвийн захирал, доктор, дэд профессор Т.Уранчимэгийн “Монголын анхны хүүхдийн “Марчаахай” OTT үйлчилгээ бүхий онлайн систем бүтээл
Дэвшилтэт технологи: Системийн онцлог нь интернет ашиглан хаана ч, хэзээ ч хүүхдийн контентыг үзэх боломжийг олгодог OTT үйлчилгээ нэвтрүүлсэн бөгөөд хүүхдийн уран бүтээлээр төрөлжсөн анхны OTT бүхий “Марчаахай” онлайн систем юм. Монголын инженерүүд хийсэн бөгөөд интернетийн хурднаас шалтгаалан бичлэгийн чанарыг автоматаар тоглуулах боломжтой мөн хэрэглэгчийн мэдээллийн сан, контентийн хамгаалалт гэх зэрэг хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологийг ашигласан. AWS үйлчилгээгээр дамжуулан бүтээгдэхүүний найдвартай ажиллагааг бүрэн шийдсэн найдвартай, хурдтай server үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд хэрэглэгчдийн боломжид тулгуурлан интернетгүй үед ч ашиглах боломжтой болсон. 

 

“Марчаахай “ хүүхдийн онлайн системийн танилцуулга энд дарж үзнэ үү.

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

 

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.