“ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙН” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА


1604

Нийтэлсэн

19.12.03

Share

Монгол улсад шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 98 жил, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”–ийн ёслол хүндэтгэлийн “Шинжлэх Ухаан 2019” арга хэмжээг 11 сарын 25-ны өдөр Корпорэйт конвэйшн центрийн концертын танхимд амжилттай зохион байгууллаа. 


2019 онд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь дэлхийн шинжлэх ухааны өдрийг “НЭЭЛТТЭЙ ШИНЖЛЭХ УХААН, ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛАХГҮЙ” гэсэн уриатайгаар тэмдэглэлээ. Иймд ШУТСан энэ жилийн тэмдэглэлт өдрөө “Нээлттэй шинжлэх ухаан, Нийгэмд тустай засаглал” уриатайгаар 19 дэх жилийн “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.  

 

“Шинжлэх ухааны ажилтны өдөр”–ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд БСШУС-ийн Дэд сайд Г.Ганбаяр, Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, ШУТҮЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж, ШУТБГ-ын Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, ШУТСангийн захирал М.Тунгалаг, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл зэрэг албаны зочид төлөөлөгчид болон эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлж, салбарын шилдгүүдээ тодруулав.

 

 

 

2019 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ,
ИННОВАЦИЙН ҮЗЭСГЭЛЭНГҮҮДИЙН ШИЛДГИЙН ШИЛДЭГ НОМИНАЦ

 

  • ШИЛДЭГ ИННОВАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” НОМИНАЦ 

“Монголын анхны хүүхдийн “Марчаахай” OTT үйлчилгээ бүхий онлайн систем бүтээлээр ШУТИСургуулийн Багшийн хөгжлийн төвийн захирал, доктор, дэд профессор Т.Уранчимэг.

  • “ШИЛДЭГ ИННОВАЦИЙН БҮТЭЭГДЭХҮҮН”  НОМИНАЦ 

Харшлын эсрэг “Акритракт” царцааны бэлдмэл бүтээлээр Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэдэх Гарааны рецептор ХХКомпаний захирал, доктор Я.Ганболд.

  • “ШИЛДЭГ ИННОВАЦИЙН ТЕХНОЛОГИ” НОМИНАЦ 

“Малын арьс ширнээс гарган авсан коллагений гидролизат” бүтээлээр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Биохимийн лабораторийн эрхлэгч, доктор М.Баяржаргал.

  • ШИЛДГИЙН ШИЛДЭГ ИННОВАЦИ” НОМИНАЦ

“Виртуал симуляторын цогц системийн удирдлагын дэлгэц” бүтээлээр МУИСургуулийн дэргэдэх Гарааны дижитал солюшнс ХХКомпаний захирал, доктор, профессор А.Энхбаяр нарын бүтээлүүд шалгарлаа.

 

 

2019 ОНЫ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ШАГНАЛ

 

ТЭРГҮҮН БАЙР 
1. “Монголын эртний нийслэл Хар хорин” бүтээлээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, доктор У.Эрдэнэбат нарын бүтээлүүд шалгарлаа.

2  ДУГААР БАЙР
1. “Сарьдагийн хийд: Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн хүрээ” бүтээлээр ШУА-ын Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ШУ-ын доктор С.Чулуун ахлагчтай баг
2. “Монголын эзэнт гүрний түүх” 5 боть МУИС, доктор П.Дэлгэржаргал ахлагчтай баг,

3 ДУГААР БАЙР
1. “Монгол орны мал амьтдын паразитын ангилал зүйн нэгдсэн атлас“ бүтээлээр ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэн, доктор Б.Баттөр, доктор Н.Дамбий, доктор Б.Батцэцэг,
2. “Агро ойжуулалт” ХААИС-ийн Агро экологийн сургууль, доктор А.Буянбаатар ахлагчтай баг,

ТУСГАЙ БАЙР
1. “Хог хаягдлын менежмент ба нөөцийг боловсруулах технологи” бүтээлээр ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэн, доктор Л.Жаргалсайхан, доктор М.Баяржаргал, 
2. “Монголын хүүхдийн орчин судлалын физиологи” бүтээлээр АШУҮИС, ШУ-ны доктор Г.Отгон, доктор Г.Ачсайхан,
3. Хөнөөлт шавьжтай тэмцэх “Грийн” био бэлдмэл бүтээлээр ХААИС-ийн харьяа Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, доктор М.Бямбасүрэн,
4. “Өмнөд говийн ганц, хоёр наст ургамлын био морфологи” бүтээлээр ШУА-ын Ботаникийн хүрээлэн, доктор Ж.Санжид, доктор Б.Мандах,

 

2019 ОНЫ ИХ ЭРДЭМТДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ

 

1. АКАДЕМИЧ Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛААР 
ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн Төв Ази, Монгол судлалын төвийн дарга, доктор, профессор Ирина Владимировна Кульганек,

2. АКАДЕМИЧ ШИРЭНДЭВИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛААР

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Т.Хишигт нар шагнагдлаа.

 

Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Монгол улсын шинжлэх ухааны түүхийн талаарх “Шинжлэх ухааны хөтөч” нэртэй богино хэмжээний баримтат киноны нээлтийг хийж салбарынхандаа оюуны бэлэг барив. Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол улсын Филармоны симфони найрал хөгжмийн концерт-Уран хас, Монголын тал нутаг, Тэнгэрийн орон зэрэг классик аялгуунуудаар олны сонорыг мялааж, Ардын жүжигчин А.Долгор, Гавьяат жүжигчин Ө.Уянга нар ая дуугаа өргөн Шинжлэх ухааны салбарын нийт албан хаагчдад амжилт бүтээлийн дээдийг ерөөснөөр ёсол хүндэтгэлийн үйл ажиллагаа албан ёсоор өндөрлөлөө. 

 

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.