ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТ, ЗҮГШРҮҮЛЭЛТИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА


1767

Нийтэлсэн

20.01.24

Share

Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх “Технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.  
Эрдэмтэн, судлаачид та бүхнийг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 301 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу төслийн баримт бичгээ боловсруулан, сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Төсөлд тавигдах шаардлага:
- Өмнө хийгдсэн судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд туршин нэвтрүүлэх, боловсронгуй болгоход чиглэсэн байх;
- Төслийн давтагдаагүй байдал болон оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон байх; 
- Шинжлэх ухааны салбарын мэргэжлийн эрдэмтэд, судлаачид хамтран оролцсон, төсөл хэрэгжүүлэх хүний нөөц болон лаборатори, багаж тоног төхөөрөмж, туршилт сорилтын бааз бүрдсэн байх;
- Төслөөр бий болох бүтээгдэхүүний зах зээл, үр ашиг, түүхий эд материалын талаарх тооцоо, судалгаа хийсэн байх;
- Төсөл хэрэгжүүлэх хугацаа 1-2 жил, санхүүжилт 50 хүртэл сая төгрөг байна.
- Төслийн өртөг, зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д нийцүүлэн тодорхойлсон байна.

Төсөлд тавигдах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан, сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн 17:30 цаг хүртэл дараах цахим хаягаар (http://www.project.edu.mn) бүртгэнэ.

 

Холбоо барих утас: 263180
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.