Докторын дараах судалгааны тэтгэлэг зарлаж байна


1176

Нийтэлсэн

20.03.04

Share

Эрдэмтдийн залгамж хойч үе болсон докторын зэрэгтэй залуу судлаачдын бие даан эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж, үр дүнд инноваци бий болгоход чиглэсэн докторын дараах судалгааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах уралдаан зарлаж байна. Шалгарсан төслийн гүйцэтгэгчид “Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг” олгох юм.

 

Тэтгэлэг горилогч нь дэвшүүлж буй төслөө Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 222 тоот тушаалаар батлагдсан “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам”-ын дагуу боловсруулан, материалаа бүрдүүлэн оролцоно. Материалд ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн жагсаалт, иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргасан байна.

 

Төслийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 23:59 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны http://project.edu.mn/ хаягаар цахимаар мэдүүлнэ. Тус хаягаар нэвтрэн орсны дараа хуудасны баруун дээд булан байрлах “Төслийн програмд нэвтрэх” цэсээр дамжин орохыг анхаарна уу.

 

“Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам”-ыг https://mecss.gov.mn/law-section/ линкээр татаж авна уу.

 

Холбоо барих утас: 263181  
Боловсрол,соёл,  шинжлэх ухаан, спортын яам 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.