Monberry олон үйлдэлт шинэ бэлдмэлийн технологи инновацийн төслийн үр дүнг хүлээн авлаа


1127

Нийтэлсэн

20.03.19

Share

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн санд  хүлээлгэн өгсөн “Monberry олон үйлдэлт шинэ бэлдмэлийн технологи” инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг хүлээн авсан.

 

МУ-ын Инновацийн тухай хуулийн 3.1.6. “инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно;

 

Төслийн удирдагч АШУҮИС, Монгол анагаах ухааны олон улсын сургууль, МАУСудлалын тэнхимийн ахлах багш, доктор Ж.Байгалмаа  инновацийн төслийн үр дүнгээ танилцуулж, загвар бүтээгдэхүүнийг монгол эрдэмтдийн "Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим"-д байршууллаа. 

 

 

Төслийн товч танилцуулга

 

Монгол орны байгалийн зэрлэг хөх нэрс жимсний фитохими, биологийн идэвхийн судалгааг хийж антиоксидант идэвхи бүхий (олон үйлдэлтэй, сахарын агууламжгүй) шинэ бүтээгдэхүүн гарган технологийн заавар, техникийн баримт бичиг, стандартыг боловсруулахад инновацийн төслийн зорилго оршсон.

  • Антиоксидант идэвхи бүхий “Monberry” олон үйлдэлт шингэн хэлбэрийн шинэ бүтээгдэхүүний загварыг зохион бүтээсэн. 
  • Шинэ бүтээгдэхүүний биологийн идэвхийг амьтны загвар дээр туршиж судалсан.
  • “Monberry” олон үйлдэлт шингэн хэлбэрийн шинэ бэлдмэлийн стандарт, технологийн зааврыг боловсруулсан.  

Захиалагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Төслийн хугацаа: 2015 - 2017 он

Төслийн удирдагч: Ж.Байгалмаа  АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Монгол анагаах ухаан судлалын тэнхимийн ахлах багш, Биологийн ухааны доктор (PhD), дэд профессор

Гүйцэтгэгч байгууллага:  

  • Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль,
  • ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль,

Гүйцэтгэгчид: 

  • Д.Цэрэндагва АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн, АШУ-ны доктор, профессор,
  • Э.Энхцэцэг ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль, Хүнсний Инженерчлэлийн салбарын ахлах багш, ТУ-ны доктор,
  • Б.Дэжидмаа УАУТХүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, АУ-ны доктор,
  • Б.Баярмаа АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн МАУС-ын тэнхимийн багш, АУ-ны магистр. 

 

Төслийн үр дүн:

  • “MONBERRY” олон үйлдэлт шинэ бэлдмэлийг гарган авах, туршилт судалгаа /бүтээгдэхүүний чанарын шалгуур үзүүлэлтүүдийг тогтоож техникийн баримт бичгүүдийг боловсруулсан/ 
  • Гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлд төслийн үр дүнгээр өгүүлэл нийтлүүлэх /ЭШ өгүүлэл-2, илтгэл-3/
  • Шинэ бүтээгдэхүүнийг туршилтаар үйлдвэрлэх /шингэн хэлбэрийн шинэ бүтээгдэхүүн/   

 

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.