"Элэгний анхдагч өмөнг эмчлэх байгалийн гаралтай шинэ  эмийн судалгаа" докторын дараах судалгааны инновацийн тэтгэлгийн үр дүнг хүлээн авлаа


2125

Нийтэлсэн

20.05.18

Share

Эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторуудын цаашдын судалгааны ажлыг чанаржуулах, тэднийг богино хугацаанд дадлагажуулахад чиглэсэн туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд БСШУС-ын Сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож, Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлж эхэлсэн.

 


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 06 сарын 14-ний өдрийн 222 тогтоол “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам”-ын дагуу Шинжлэх ухаан технологийн сан "Элэгний анхдагч өмөнг эмчлэх байгалийн гаралтай шинэ эмийн судалгаа" докторын дараах судалгааны инновацийн тэтгэлгийн тайланг хүлээн авлаа. 


БСШУС-ын Сайдын 222 тогтоолын 1.2. “Тэтгэлгийг эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохион бүтээх ажлаараа инновацид чиглэсэн төсөл /цаашид төсөл гэх/ бичиж шалгарсан  45 хүртэл насны 10 хүртэлх докторт олгоно;

 

Төслийн удирдагч АШУҮИСургуулийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн багш, доктор Б.Цэрэнцоо төслийн үр дүнгээ танилцуулж загвар бүтээгдэхүүнийг монгол эрдэмтдийн "Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим"-д байршууллаа. 

 

Төслийн товч танилцуулга

 

Захиалагчийн нэр: БСШУС-ын Сайдын докторын дараах инновацийн тэтгэлэг,
Төслийн нэр: Элэгний анхдагч өмөнг эмчлэх байгалийн гаралтай шинэ эмийн судалгаа,
Төслийн хугацаа: 2017-2018 он,
Гүйцэтгэгч байгууллага: Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
Төслийн удирдагч: Уламжлалт анагаахын их эмч, доктор, Ph.D, УАУ, Фармакологи, Уламжлалт эмийн ургамал, жор судлал, АШУҮИС, МАУОУС-ийн багш Бямбаагийн Цэрэнцоо
Төслийн гүйцэтгэгч: Уламжлалт анагаах ухаан, Сэргээн засах үндэсний төв, УАУ-ны их эмч, АУ-ны магистр Наранбатын Нэргүй,

 

Төслийн үр дүн:

  1. Хепаклин-4-ийн элэгний хавдрын (HepG2) эсэд үзүүлэх нөлөөг in vitro орчинд судлах, Хепаклин-4-ийн 70% этанолон хандаар үйлчлэхэд 10 µg/ml тунд 1.2%, 50 µg/ml тунд 1.6%, 125 µg/ml тунд 4.3%, усан хандаар үйлчлэхэд 500 µg/ml тундаа хавдрын эсийн ургалтыг 7.9% саатуулсан.
  2. Хепаклин-4-ийн зарим биологийн идэвхт бодисын тооны болон чанарын судалгааг хийх, Хепаклин-4-ийн биологийн идэвхт бодис болох алкалоид, флавоноидыг илрүүлэв. Хепаклин-4-ийн 70%-ийн этанолон ханданд 0.25%, идээшмэлд 0.44% флавоноид агуулагдаж байв. Кумарины тоон агууламжийг тодорхойлоход 70%-ийн этанолон ханданд 0.98%, идээшмэлд 1.37% агуулагдаж байсан.
  3. Хепаклин-4-ийн жишиг итгэлцүүрийг тооцон, идэвхт тунг тогтоох, Хепаклин-4-ийн жишиг итгэлцүүрийг тооцож үзэхэд шарыг дарах жишиг итгэлцүүр илүү байлаа. Мөн Хепаклин-4-ийн идээшмэлийн хурц хорон чанар LD50=7.8 (6.2-8.0) г/кг, идэвхт тун нь 150 (70-300) мг/кг байв. Хепаклин-4-ийн идээшмэлийн архаг хорон чанарын судалгаагаар хорон чанар багатай байсан.
  4. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад -1
  5. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод-2
  6. Эрдэм шинжилгээний илтгэл /гадаад/-5, /дотоод/-5
  7. Элэгний хавдрын эсэд (HEPG2) нөлөө үзүүлэх Хепаклин-4-ийн патент, оюуны өмчийн мэдүүлгийг 2019-07-09-ний өдөр мэдүүлээд байна.

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.