“Цус хандивлах аян”-д нэгдлээ


362

Нийтэлсэн

20.07.24

Share

Шинэ төрлийн коронавирус (Ковид-19) цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосон энэ үед цусаа өгөх иргэдийн тоо эрс буурсан тул Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс “Цус хандивлах аян”-ыг зохион байгуулж байгаа билээ.


Шинжлэх ухаан, технологийн сангийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү аянд нэгдэж, албан хаагчдын төлөөлөл өнөөдөр /2020.07.24/ цусаа хандивлалаа. 

 

     

 

     

 

      

 

Эрдэнэт хүний амь насыг аврах цус, цусан бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгдэх боломжгүй, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бөгөөд насанд хүрсэн эрүүл хүн нэг удаад 400-450 мл цус хандивласнаар 3 хүний амь насыг аврах боломжтой байдаг байна.

 

 

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулж буй уг аянд эрдэм шинжилгээний байгууллагын хамт олон та бүхнийг нэгдэхийг уриалж байна.

 

 

Шинжлэх ухаан, технологийн сан

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.