ОЮУНЫ ӨМЧИЙГ ҮНЭЛЖ, БАТАЛГААЖУУЛАХ АЖЛЫГ 2020 ОНД ЭХЛҮҮЛНЭ


154

Нийтэлсэн

20.09.24

Share

     

Оюуны өмчийн тухай хууль ирэх 12 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Шинжлэх ухаан, технологийн сан, Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институт /ММҮИ/ хоорондын хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд 2020-2021 онд гүйцэтгэх Ажлын төлөвлөгөөнд тусгагдсан эхний ажлыг зохион байгуулахаар оролцогч талуудын уулзалт өнөөдөр /2020.09.23/ болов.

Тус хуулиар оюуны өмчийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандарт, Оюуны өмч, биет бус хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгохоор хуульчилсан тул оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад холбогдох хуулиудын* хэрэгжилтийг сайжруулахад мэргэшсэн үнэлгээчдийн төв байгууллагын хамтын оролцоо дэмжлэг асар их. Тиймээс 2020-2024 он хүртэлх “Санамж бичиг”-ийн хүрээнд төр-хувийн хэвшлийн хамтран шийдвэрлэх хамгийн гол асуудал ШУТСангаас санхүүжилттэй судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, инновацийн бүтээгдэхүүний оюуны өмчийн эрхийг үнэлэх, үйл ажиллагааг албажуулах, зохион байгуулах ба эдийн засгийн эргэлтэд оруулахад эрдэмтдийн өөрсдийн санаачилга маш чухал юм.

ШУТСан СБА-ын үр дүнгээс гарсан бүтээгдэхүүний оюуны өмчөө үнэлүүлэх хүсэлтээ гаргасан эрдэмтдийн мэдээлэлд үндэслэн ММҮИ-ээс гадна салбар, салбарын оролцоотой эрдэмтэн, судлаач, экспертүүдтэй хамтран оюуны өмчийн анхны үнэлгээний жишиг тогтоож, улмаар зах зээлийн зарчмаар оюуны өмчийг үнэлэх системийг нэвтрүүлэх, баталгаажуулах, мэргэжлийн сургалт зохион зэрэг ажлыг 4 жилийн хугацаанд дэс дараалалтай зохион байгуулна.

Эхний ээлжинд Оюуны өмчийн тухай хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажилтай холбогдуулж мэргэшсэн үнэлгээчин, оюуны өмч бүтээгч шинжлэх ухаан, технологийн салбарынхны дунд эрдэм шинжилгээний ажлын үр дүнгүүдийн технологийн агууламж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад санал солилцох форум хэлэлцүүлгийг 10 сарын 2 дахь долоо хоногт зохион байгуулах ба ЭШБ-ын эрдэмтэн, судлаач, шинийг санаачлагч нарыг түлхүү оролцуулах юм.

*[1] Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шинжлэх ухаан, Технологийн тухай хууль, Инновацийн тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль https://www.legalinfo.mn/law/details/15356?lawid=15356

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.